он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Танилцуулга

 

“Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохицуулж, зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байгуулаглага юм. 

Автотээврийн тухай хууль, Засгийн газрын тогтоол болон дүрмэнд заасны дагуу тус үндэсний төв дараах чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  1. Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх;

  2. Нийслэл болон орон нутагт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх, мотоциклийг шинээр бүртгэж, улсын дугаар олгох,

  3. Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах;

  4. Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох;

  5. Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох, хөдөлгөөнийг шуурхай зохицуулалтаар хангах;

  6. Хууль тогтоомжоор хориглоогүй бусад үйл ажиллагааг эрхлэх;

Автотээврийн үндэсний төв нь Улаанбаатар хотод Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв, хот хоорондын зорчигч тээврийн Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв болон орон нутагт 23, улсын хэмжээнд нийт 29 салбартай бөгөөд дүрэмд заасан зарим чиг үүргээ салбаруудаараа дамжуулан хэрэгжүүлж байна. Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг www.transdep.mn сайтаас авах бүрэн боломжтой.


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


6752






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.