он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Бидний зорилго

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН МӨН ЧАНАР
  Хүн амын авто тээврийн эрэлт хэрэгцээг хангаж, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн, улс орны нийгэм эдийн засгийн нийтлэг эрх ашигт нийцсэн авто тээврийн тогтвортой системийг бий болгох, төр захиргааны байгууллагаас авто тээврийг хөгжүүлэх талаар баримтлах бодлого, чиглэл, шийдвэрийг хэрэгжүүлж, улс болон хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих хяналтыг сайжруулах, бүртгэлжүүлэх, орчин үеийн шаардлаг хангасан мэдээллийг системийг бий болгох, хэрэглэгчдийг хөдөлгөөний аюулгүй байдал хангасан, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй тээврийн хэрэгсэл ашигладаг болгоход эрхэм зорилго оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
  “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
1. Монгол улсын “Авто тээврийн тухай хууль” түүнд нийцүүлэн төр захиргааны эрх бүхий байгууллагуудаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм журам, стандартуудын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавих;
2. Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газар, яам болон эрх бүхий байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэх;
3. Хөрш зэргэлдээ орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын олон улсын авто тээврийн харилцааны тухай хэлэлцээр, Засгийн газар хоорондын комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх;
4. Өөрийн үйл ажиллагааны чиглэлээр гадаад орны болон олон улсын адил түвшний байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Засгийн газар болон Төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор гэрээ хэлэлцэл байгуулж ажиллах;
5. Үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
6. Өөрийн боловсон хүчинг бэлтгэх, мэргэшүүлэх, боловсролыг нь дээшлүүлэх оновчтой тогтолцоог нэвтрүүлж, захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО
  Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, тээвэрлэлтийг мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх Авто үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоох, Автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн хяналт, Тээврийн хэрэгслийн бүртгэлийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх, нийгмийн хэрэгцээг хангасан аюулгүй, ая тухтай үйлчилгээний нөхцөлийг бий болгох явдал мөн.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
  “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

1. Захиргааны удирдлагын манлайлал, хүний нөөцийн удирдлагаар хангах, дотоод хяналт шалгалтын тогтолцоог буй болгох;
2. Улс, хот хооронд, орон нутгын ачаа, зорчигч, шуудан, жуулчин тээвэрлэлт, такси үйлчилгээний чанар, хүртээмж, хяналтыг хэрэгжүүлэх, зохицуулалтын механизмыг олон улсын жишиг, стандартын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох;
3. Техникийн хяналтын үзлэг оношлогоонд жил бүр бүх тээврийн хэрэгслийг хамруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах;
4. Автотээврийн хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд, тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх хэрэгжилтийг зохицуулан зохион байгуулах;
5. Авто үйлчигээний байгууллалгуудад ангилал тогтоох ажлыг зохион байгуулж, олон улсын жишигт нийцсэн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах;
6. Автотээврийн хэргэслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох ажлыг зохион байгуулж, улсыг хэмжээнд нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх;

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЗОРИЛТ
  “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


6752






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.