он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Тээвэр зохицуулалт болон Мэргэшсэн жолооч

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтэс нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 4.1.4, 4.1.7-д заагдсаны дагуу “Улс хооронд, хот хооронд, орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, нийтийн тээвэр, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулах, зохион байгуулах, Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн  жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох үндсэн чиглэлийн хүрээнд ажиллаж байна.

Үндсэн зорилго

Улс хооронд, хот хооронд, орон нутгийн нийтийн зорчигч, ачаа тээвэр, шуудан, жуулчин болон мэргэшсэн жолоочийг шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагааг Монгол Улсын Автотээврийн тухай хууль болон Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлд нийцүүлэн олон улсын жишигт хүргэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл

      Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн зохицуулалтын хэлтэс нь үндсэн чиг үүргийн хүрээнд  дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг. Үүнд:

  1. Тээвэр зохион байгуулалт
  • Улс хоорондын тээвэрлэлт
  • Хот хоорондын тээвэрлэлт
  • Орон нутгийн тээвэрлэлт
  • Хот хоорондын ачаа тээвэрлэлт
  1. Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох
  2. Тээвэрлэлтийн мэдээ тайлан

 

Автотээврийн үндэсний төв улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг эрхэлж байгаа ба 2015 он гарснаар 52 аж ахуйн нэгж, байгууллага улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 930 тээврийн хэрэгслээр, улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээг 101 аж ахуйн нэгж, байгууллага 4443 тээврийн хэрэгслээр гүйцэтгэж байна.

 

Хот хоорондын зорчигч тээвэрлэлт

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 51 ААНБ-тай гэрээ байгуулан 71 чиглэлд 904 тээврийн хэрэгсэл, 1154 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. 2017 оны I улирлын  байдлаар 15058 рейсээр 527,7 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 23,5%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн рейсийн тоо  2017 оны I улирлын байдлаар 16,102 байгаа нь өмнөх оны мөн үеэс 12,1%-иар өссөн үзүүлэлттэй байна. 

 

Мэдээллийн санд хамрагдсан тээврийн хэрэгслүүдийг төрлөөр нь ангилахад 45 хүний суудалтай том оврын автобус 660, 24-36 хүний суудалтай дунд оврын автобус 96, бага оврын автобус 19, суудлын автомашин 229 буюу нийт 904 тээврийн хэрэгсэл байна.

Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрт явж буй тээврийн хэрэгслийг  төрлөөр нь авч үзвэл: том оврын тээврийн хэрэгсэл 73%, дунд овор 11%, бага оврын тээврийн хэрэгсэл 2%, суудлын тээврийн хэрэгсэл 14%-г тус тус эзлэж байна.

Хот хоорондын ачаа тээвэрлэлт

      Шуудан илгээмжийн үйлчилгээг “Монгол шуудан” ХХК-тай хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар дараах ажлуудыг хийж байна.

                        Үүнд:

  1. “Монгол шуудан” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг болон санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Санамж бичгийн гол агуулга нь дайвар ачааг хэрхэн ямар зохион байгуулалттайгаар хүлээн авах, боловсруулах, тээвэрлэх, хүлээлгэн өгөх гэсэн технологийн процесийг хэн нь хариуцаж ажиллах талаар нарийвчлан зааж өгсөн. Гэрээ баталгаажих үйл явц чиглэл хариуцсан хэлтсийн дарга нарын танилцах судалгааны түвшинд танилцуулагдан явж байна.
  2. Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн ачаа тээшний өрөөг тохижуулах засварын ажлыг эхлүүлээд байна.

Орон нутгийн тээвэрлэлт

       Орон нутгийн зорчигч тээвэрлэлтийн 19 аймгийн 152 сумын чиглэлд 58 аж ахуй нэгж байгууллагын 1321 мэргэшсэн жолооч 1300 тээврийн хэрэгсэл тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. 2017 оны I улирлын байдлаар 223,0 мян.зорчигч тээвэрлэсэн нь мөн оныхоос 14,8%-аар өссөн байна.

 

УЛС ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭЛТ

Улс хоорондын ачаа тээвэрлэлт

     Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр, түүнийг хэрэгжүүлэх тухай яамд хоорондын протокол болон “Автотээврийн тухай хууль”-ийн 9.1 дэх заалт, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 201 дүгээр тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 2.3 дахь заалт, МУ-ын Төрийн өмчийн хорооны 2015 оны 174 дүгээр тогтоол “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 4.1.3, 4.1.4 дэх заалт, Зам, тээврийн сайдын 2015 оны 70 дугаар тушаалыг тус тус үндэслэн Монгол улс,  БНХАУ-тай хиллэдэг автозамаар нээлттэй хилийн боомтоор байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх эрх олгогдсон аж ахуйн нэгж, байгууллагатай тээвэрлэлтийн гэрээ байгуулан ажиллаж байна.

      Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгүүлэх шинэчилсэн гэрээг 3 хүртэлх жилийн хугацаатай 91 ААНБ-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулан 3852 хүнд даацын автомашин 3947 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.

        Улс хооронд 2017 оны I улирлын байдлаар 5,2 сая.тн ачаа тээвэрлэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 36,5%-иар буурсан үзүүлэлттэй байна.

 

  • УЛС ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТ /БАЙНГЫН/

Эрх бүхий байгууллагаас улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн зөвшөөрөл авсан дараах байгууллагууд “АТҮТ”  ТӨҮГ-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулан гүйцэтгэж байна. Үүнд:

  1. Дэлгэрэх тээх ХХК (МУ), АТҮТ (МУ), Юань Шүнь ХХК (БНХАУ) Монгол Улсын Замын-Үүд сумаас Замын-Үүд-Эрээн боомтоор БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд ,
  2. Юань Шүнь ХХК (БНХАУ), Жиу Лун Сян Хө ХХК (БНХАУ) Монгол Улсын Замын-Үүд сумаас Замын-Үүд-Эрээн боомтоор БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд,
  3. Юань Шүнь ХХК(БНХАУ) Монгол Улсын Замын-Үүд сумаас Замын-Үүд-Эрээн боомтоор БНХАУ-ын Хөх хотын чиглэлд,
  4. Нью Жуулчин Турс ХХК (МУ), Восток транс ХХК (ОХУ) Монгол Улсын Улаанбаатар хотоос Алтанбулаг-Хиагт боомтоор ОХУ-ын Улаан-Үүд хотын чиглэлд,
  5. Зэлтэрийн Зам ХХК (МУ), Восток транс ХХК (ОХУ) Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сухбаатар сумаас Аланбулаг-Хиагт боомтоор ОХУ-ын Хиагт хотын чиглэлд,
  6. Зэлтэрийн зам ХХК (МУ), АБИ ХХК (БНКазУ) Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Цагааннуур-Ташанта боомтоор БНКазУ-ын Караганда хотын чиглэлд:
  7. Түмэнд Нээлттэй Хязгаарынхан ХХК (МУ) Монгол Улсын Увс аймгийн Улаангом сумаас Боршоо-Хандгайт боомтоор ОХУ-ын Кызыл хотын чиглэлд:
  8. “Атибус” ХХК, “Тэнүүн огоо” ХХК, “Эрдэм транс” ХХК МУ-ын нийслэл Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот чиглэлд;

Улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийг 3 улсын 8 чиглэлд 13 аж ахуйн нэгж байгууллагын 64 тээврийн хэрэгсэл, 79 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж байна. 2017 оны I улирлын байдлаар 34,5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 3,4%-иар буурсан үзүүлэлттэй байна.

ГУРАВ. МЭРГЭШСЭН ЖОЛООЧ

 

  1. Мэргэшсэн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох ажлын хүрээнд:

Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагааг Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Боловсролын тухай хууль болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 161/229 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-ын дагуу зохион байгуулж байна.

1-р улиралд нийт 6605 жолооч шалгалтад хамрагдаж, үүнээс шалгалтанд тэнцсэн 5064. Үүнээс 3678 жолооч үндсэн ангилалаар шалгалтанд тэнцсэн. 2752 жолоочийн мэргэшсэн үнэмлэхийг хэвлэж олгосон ба 1386 жолооч мэргэжил дээшлүүлэх шалгалтанд хамрагдаж тэнцсэн  байна. Үүнд: 

Мэргэшсэн жолоочийн ангилалд:-3678

  • В ангилал - 478
  • С ангилал - 258
  • Д ангилал - 814
  • СЕ ангилал - 2128

Мэргэжил дээшлүүлсэн байдал:-1386

  • Улс хоорондын ачаа тээвэр - 1087
  • Улс хоорондын зорчигч тээвэр - 89
  • Жуулчин тээвэрлэлт - 43
  • Аюултай ачаа тээвэрлэлт -   167                                       

[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


6749




Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.