он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Автотээврийн салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

 

Автотээврийн салбарыг хөгжүүлэхэд гар бие хүчин зүтгэж явсан үе үеийн ахмадуудаа Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хүлээн авч, XYII жарны Шороон нохой жилийн Cар шинийн баярын мэндийг хүргэж, хүндэтгэн хүлээн авлаа.

Нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх энэхүү арга хэмжээг тус үйлдвэрийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд Зам, тээврийн яамны удирдлагууд оролцож, тээврийн салбарын нийт ахмадууддаа баяр хүргэж, урт удаан наслахын ерөөлийг дэвшүүлсэн юм.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран “Тээврийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж, залуу үедээ үлгэр дуурайлал болж, хийж бүтээсэн үйлсээрээ бахархаж буй ахмад буурлууддаа XYII жарны Шороон нохой жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе. Тээврийн салбарт ажиллаж байсан ахмадуудаа бүртгэлжүүлэх ажлыг орон нутаг, улсын хэмжээнд хэрэгжүүлж, ахмадын хороо ажиллаж байна. Энэ нь та бүхнийхээ туршлага, мэдлэг чадварыг залуу үедээ өвлүүлэх томоохон үйл хэрэг юм. Энэхүү арга хэмжээнд уригдан ирсэн нийт ахмадууддаа автотээврийн салбартаа үнэтэй хувь нэмэрээ оруулж, эрүүл энх байж, урт удаан наслахын ерөөл дэвшүүлье” гэлээ.

Хөдөлмөр бүтээлээрээ тэргүүлсэн ахмадуудад “Автотээврийн тэргүүний ажилтан” цол тэмдэг болон мөнгөн шагналаар шагнаж, нийт ахмадууддаагарын бэлэг гардууллаа.

 

Энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ оролцож, нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсынхаа тээврийн салбарыг хөгжүүлэх томоохон үйлст та бүхэнтэй хамтран зүтгэж байгаадаа баяртай байдаг. Залуу насандаа эрч хүчээр дүүрэн их үйлийг эхлүүлсэн олон сайчуулынхаа хөгжүүлж ирсэн их үйлсийг цааш бид бүхэн улам өргөжүүлэн хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Та бүхнийхээ хийж бүтээсэн бүхнийг залгамжилж яваадаа залуу хойч үе нь бахархаж явдаг юм. “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилдээ эрүүл энх, төвшин сайхан байхын ерөөл дэвшүүлье” хэмээн мэндчиллээ.


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


117889






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.