он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Булган, Хөвсгөл чиглэлд зорчигчдод анхааруулж байна

Thu, 1 Mar 2018

 

Булган аймгийн Булган, Рашаант, Гурванбулаг сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтын бүсэд нэвтрэх, бүсээс гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Улаанбаатар-Хөвсгөл чиглэлд зорчих тохиолдолд тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 3 постоор дамжиж өнгөрөхдөө ариутгал халваргүйтгэл хийлгэж нэвтэрч байгаа юм.

Иймд Булган аймгийн дээрх сумдад зогсолт хийхгүй дамжин өнгөрөх тул иргэд зорчигчид түлш болон бусад хэрэглээгээ зөв тооцоолж зорчихыг анхааруулж байна.

 Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй тээврийн хэрэгслийг ариутган бүртгэлжүүлэх хяналтын 24 цагийн пост Тариалан сумын Намнангийн ар, Рашаант, Тосонцэнгэл сумын хил залгаа Цацын булангийн гүүрэн дээр ажиллаж байгаа аж.

 


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]
Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


250671






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.