он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Зүүн бүсийнхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана

 

Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудын Автотээврийн төв болон Замын цагдаагийн тасгийн хамтарсан зөвлөгөөн энэ сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөнд зүүн 3 аймгийн Автотээврийн төвийн дарга, Замын цагдаагйн тасгийн дарга, байцаагч, инженер техникийн ажилтнууд, тээвэр зохицуулагч нар болон зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд, Албан журмын даатгуулагчдын холбооны Зүүн бүсийн төлөөлөл зэрэг албаныхан оролцлоо.

Энэхүү зөвлөгөөнөөр зүүн бүсийн автотээвэрлэлт болон гэрээгүй тогтмол тээвэрлэлт эрхэлж буй тээвэрлэгчдийг таслан зогсоох, зам, тээврийн ослыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарын сайжруулах чиглэлээр хамтран бүсийн хэмжээнд нэгдэж ажиллах талаар зөвлөлдсөн юм.

Ийнхүү зүүн бүсийн Автотээврийн төвүүд Замын цагдаагийн тасаг, аж ахуй нэгж байгууллагуудтай уялдаа холбоотой, хамтын ажиллагаагаа сайжруулж, хамтын оролцоотой ажилласнаар дээрх асуудлуудыг шийдвэрлэж эерэг үр дүнг бий болгоно хэмээн үзэж буй юм.

Энэхүү зөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Зам, тээврийн ослоор амь насаа алдаж байгаа байдлыг 2018 онд 50 хүртэлх хувиар бууруулах томоохон зорилтыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас тавин ажиллаж байна. Үүний тулд хөдөлгөөний аюулгүй байдлын менежментийг зөв зохион байгуулах шаардлагатай байгаа бөгөөд замын нөхцөл байдал, тээвэрлэлтийн оновчтой зохион байгуулалт, ослын дараах тусламж үйлчилгээг зөв хүргэх зэрэг олон ажлууд үүнд хамаарна” хэмээн илтгэлдээ дурдлаа.

Зам, тээврийн осол гарах шалтгааны 15-30 хувь нь автозамаас, 20 орчим хувь нь тээврийн хэрэгслээс шалтгаалж байгаа бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” жил болгон зарласантай холбоотойгоор дүрэм журам шинэчлэх, анхны тусламжийг цаг алдалгүй хүргэх, баруун талдаа хүрдтэй жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг зөв зохион байгуулалтад оруулах гэх мэт олон ажил төлөвлөн ажиллаж байгаа аж.

Мөн тус зөвлөгөөнд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, Тээвэр зохицуулалтын хэлтсийн ахлах мэргжилтэн О.Энхбат, Хяналтын тасгийн мэргэжилтэн С. Зоригоо болон зүүн бүсийн Автотээврийн төв, Замын цагдаагийн тасгийнхан илтгэл тавьж мэдээлэл өглөө.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Хөдөлгөөний удирдлагын хэлтсээс хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох, хууль эрх зүйн сургалт зохион байгуулах, торгохоос илүү зөвлөн туслах арга хэмжээ авах, бүсчилсэн хяналт шалгалт явуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгааг тус хэлтсийн дарга К.Айдос танилцууллаа. Өмнөх жилүүдэд шугам замын хяналт шалгалтыг тогтмол хийж ирсэн бөгөөд 2016 онд 43466 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийснээс 6498-д зөрчил илрүүлж арга хэмжээ авсан бол 2017 онд 83172 тээврийн хэрэгслээс 9304-т нь арга хэмжээ авч 143,172 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Улсын хэмжээнд 53 автотээврийн хяналтын улсын байцаагч ажиллаж байгаа бөгөөд 2017 оны жилийн эцсийн байдлаар 157105 тээврийн хэрэгсэл улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнд оролцсоноос 41,7 хувь нь буюу 65608 тээврийн хэрэгсэл хурдны зөрчил гаргасан ба энэ нь 2016 оны мөн үеийнхтэй харьцуулахад 8,3 хувиар буурсан үзүүлэлт  гарсан талаар танилцууллаа.

2017 онд зам, тээврийн осолд холбогдсон болон осолдсон 24 тохиолдол гарч 5 хүн нас барж, 29 хүн гэмтэж бэртэж, 191 удаагийн техникийн саатал гарсан дүн мэдээг мөн танилцуулав.

 


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


117905






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.