он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХИЛЭЭР НЭВТЭРЧ БУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ УЯЛДУУЛЖ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮҮРЭГ ӨГӨВ

 

Нүүрс тээвэрлэлтийг хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгсэлтэй уялдуулж зөвшөөрөл олгох үүрэг өгөв

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нэвтэрч буй нүүрсний тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл бэрхшээлийг арилгах асуудлаар Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, холбогдох газруудад үүрэг, чиглэл өглөө.

Энэ үеэр “Нүүрсний тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоол хэрэгжсэнтэй холбогдон нүүрсний тээвэрлэлтэд гарсан эерэг, сөрөг тал, үүсээд буй нөхцөл байдлын талаар хил, гаалийн байгууллагууд болон уурхай эзэмшигч нарын саналыг сонсов.

Өнөөдрийн байдлаар Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд их хэмжээний нүүрсний нөөц бий болсноос гадна уурхайгаас гаалийн хяналтын бүс болон Гашуунсухайт боомтын чиглэлд хоёр талдаа 20-25 км-ийн тээврийн хэрэгслийн дараалал үүссэн байна.

Иймд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Уурхайд хийгдэж буй нүүрсний ачилт, хилийн боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгслийн тоо болон экспортлох нүүрсний хэмжээтэй уялдуулж хэрэгцээ шаардлагыг тодорхойлсны үндсэн дээр тээвэрлэлтийн гэрээ байгуулж, "С" зөвшөөрөл олгож байх чиглэлийг уурхайн удирдлагууд болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын даргад үүрэг болголоо.

Эх сурвалж: ЗТХЯ


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


117906






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.