он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


АТҮТ  иргэдэд бүх төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ

 

 

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. Уг өдөрлөгийн үеэр АТҮТ иргэдэд авто тээвэртэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн юм. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр манай сурвалжлах баг Сүхбаатарын талбайг зорилоо.

Биднийг 11.00 цагийн  үед очиход эгнүүлж босгосон 20 гаруй цагаан асрын үүдэнд хүмүүс үйлчлүүлж байв. АТҮТ-ийн асарт очиход олон хүмүүс бужигнаж байх нь тэр. Иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байгаа талаар АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүүгээс тодруулсан юм. Тэрбээр “Авто тээврийн үндэсний төв энэ оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах” жил болгон зарласан. Үүнтэй холбоотой иргэдэд хялбар, хүндрэл учруулахгүйгээр яаж, хэрхэн зөв зохистой үйлчилгээ үзүүлэх талаар ойлголт өгөхийн тулд  авто тээврийн үндэсний төвөөс иргэдэд цогц үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, техникийн хяналтын үзлэгийн стандарт норм, тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагуудыг үзэж, танилцаж, иргэдэд ойлголт өгч байгаа. Мөн буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тохиргоог хэрхэн, яаж хийх, иргэд өөрсдөө хийвэл юуг анхаарах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Үүнээс гадна, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, орон нутгийн чиглэлд явж байгаа хот хоорондын зорчигч тээврийн онлайн билет захиалгатай холбоотой үйлчилгээ үзүүлж байна. Иргэд заавал манай салбарууд дээр очиж үйлчилгээ авах ёсгүй. Интернетээр үйлчилгээ авах боломжтой. Энэ талаар иргэдэд ойлголт өгч байна” хэмээн ярилаа.  

Уг өдөрлөгийн үеэр автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаараас автотээврийн салбарын бүхий л мэдээллийг авах, хууль бус тээвэрлэлтийн талаар хяналтын байцаагч сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх, хөдөлгөөний удирдлагын төв буюу 24 цагийн GPS-ын хяналтын талаар танилцуулж байв. Мөн буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн бэлдэцийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, явуулын техникийн үзлэгийн талаар зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх, шилжилт хөдөлгөөн хийж байлаа. Үүнээс гадна, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй тээврийн хэрэгслийг бүртгэх, сүүлийн 5-6 жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийг хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй бүртгэлээс хасах үйлчилгээг үзүүлсэн байв. Мөн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг танилцуулах, мэргэшсэн жолоочийн шалгалтын талаарх мэдээлэл өгөх, шалгалт авах, авто үйлчилгээний ангилал тогтоох зэрэг үйлчилгээ мэдээллийг цогцоор нь хүргэж байсан юм.

Уг өдөрлөгт оролцож буй иргэдтэй уулзаж, өдөрлөгийн талаарх сэтгэгдлийг сонссон юм.  

М.Баттөмөр: Машиныхаа гэрлийн тусгалыг өөрчлөх талаар цогц мэдээлэл авч чадлаа

       /Хан-Уул дүүргийн иргэн/

 

-Авто тээврийн үндэсний төв иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа талаар хүнээс дуулаад ирлээ. Гарын авлагатай нь танилцаад, мэдэхгүй зүйлээ асууж тодруулаад явж байна. Мэдэхгүй зүйл их байна. Бүх үйлчилгээг нь сонирхож байна. Буруу талдаа жолооны хүрдтэй машины гэрлийн тусгалыг өөрчилнө гэж яриад байсан. Яаж солих талаар гарын авлага хүртэл гаргасан юм байна. Их ажил хийж байгаа бололтой. Энд ирснээр зөндөө их мэдээлэлтэй боллоо. 

С.Төмөрочир: Иргэдэд хэрэгтэй үйлчилгээг шуурхай хүргэж байгаад баярлаж байна

 /Хан-Уул дүүргийн иргэн/

-Миний тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуудас оношлогоонд ороод дүүрчихсэн байсан. Ах  нь сая шинээр гэрчилгээ авлаа. Хурдан, шуурхай үйлчилж байна. Шинэ гэрчилгээ өгөхдөө хамгийн сүүлд оношлогоонд орсон тамга дараад өгч байна. Ах нь их сэтгэл хангалуун байна. Цаг зав хэмнэсэн сайхан ажил боллоо. Ийм өдөрлөг зохион байгуулж байгаад нь талархаж байна гэсэн юм.

...Энэ үеэр мөн унтлагын автобусыг танилцуулж байсан юм. Уг автобус нь Замын-Үүд - Улаанбаатар чиглэлд ажлын таван өдөр 20.00-06.00 цагийн хооронд явдаг бөгөөд 35 хүний багтаамжтай аж. Унтлагын гурван автобус ээлжээр уг чиглэлд явдаг бөгөөд 35600 төгрөгийн үнэтэй байдаг аж. “Унтлагийн автобус нь ая тух сайтай, зорчигчид сэтгэл хангалуун байдаг” хэмээн уг автобусны жолооч Б.Базаргүр ярьсан юм.

Иргэд уг өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх, шилжилт хөдөлгөөн ихээр хийлгэж байсан юм. Мөн ангилал тогтоох үйлчилгээ нь ачаалал ихтэй байлаа. Уг үйлчилгээний талаар АТҮТ-ийн авто үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Жанчивбатаас тодруулахад “АТҮТ 2016 онд Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох үйлчилгээг жил бүр зохион байгуулахаар болсон. Уг ажлын хүрээнд авто үйлчилгээний мэдээллийн үндсэн сан бий болгох зорилгоор “www.autobox.mn” сайтsu ашиглалтад оруулсан. Энэхүү сайт нь авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох үйл ажиллагааг цахим хэлбэрээр үзүүлэх, мөн тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний түүх үүсгэх, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд холбогдсон. Бусад эрх бүхий байгууллагын лавлагаа мэдээллийг нэгдсэн нэг дороос иргэдэд хүргэдэг. Мөн авто үйлчилгээний байгууллагуудыг нэгдсэн нэг системд оруулах тэдгээрт хяналт тавих, ангилал тогтоолгосон авто үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллээр иргэд олон нийтийг хангадаг болсон. Уг сайтаас засвар үйлчилгээний байгууллагууд онлайн захиалга өгөх бололцоотой” хэмээн ярьсан юм.

Уг өдөрлөг бүтэн өдөр үргэлжилсэн бөгөөд АТҮТ-ийн нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлэх иргэдийн тоо ч нэмэгдсээр байлаа. Иргэд өөрт хэрэгтэй үйлчилгээгээ авч, уг асраас сэтгэл хангалуун гарч байв.

"Монголын мэдээ" сонин

 


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


117889






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.