он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ТООН ҮЗҮҮЛЭЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД БУУРЧЭЭ

Wed, 23 May 2018

 

Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Замын цагдаагийн алба, холбогдох бусад байгууллагууд зам тээврийн ослыг бууруулахад анхаарч, уялдаа холбоотой хамтран ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарласантай холбоотойгоор “Хүн, тээврийн хэрэгсэл, зам, орчин” гэсэн дөрвөн элементийг цогцоор нь авч үзэн тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

Тухайлбал, 2018 оны эхний улиралд зам, тээврийн ослыг бууруулахтай холбоотой хэлэлцээр, дүрэм журмуудыг боловсруулж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт, зөвлөгөөнүүдийг зохион байгуулахаас гадна шугам замын хяналт шалгалтуудыг тогтмол хийж эхэлдсэн. Түүнчлэн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжийг зорчигч урсгал ихтэй улсын чанартай зам дагуух үйлчилгээний байгууламжид байршуулж, “Хамгаалах бүс” кампанит ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.

Үүнтэй холбоотойгоор зам, тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо өнгөрсөн оны үзүүлэлтээс улсын хэмжээнд 19,6 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн Зам, тээврийн ослын улмаас нас баралт 33,7 хувиар, гэмтсэн хүн 27,5 хувиар, хүүхэд өртсөн осол 11,2 хувь тус тус буурсан үзүүлэлттэй байгааг холбогдох албаныхан мэдээллээ.
Дашрамд дурдахад, улсын хэмжээнд хүний амь нас хохирсон ослын тохиолдол 80 бүртгэгдсэний 77,5 хувь нь орон нутгийн замд гарсан бөгөөд үүнээс 67 хүний амь нас хохирсон мэдээлэл байна. Харин нийслэлийн хэмжээнд эхний улиралд зам, тээврийн ослын улмаас 20 хүн амь насаа алдсан судалгаа байна.


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]
Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


250671






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.