он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД 27,697 ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭСЭН БАЙНА

 

Сар шинийн баярын амралтын өдрүүдэд хот хоорондын чиглэлд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албатай хамтран гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн Автотээврийн төвүүд болон Замын цагдаагийн тасгуудад онлайнаар үүрэг чиглэл өгч, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ хамгаалалт, зохицуулалт хийж ажиллалаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд давхардсан тоогоор 269 чиглэлд 1286 тээврийн хэрэгслээр 27,697 зорчигч тээвэрлэжээ. Энэ үеэр иргэдэд замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцох, мөн зам, уул даваа хальтиргаа гулгаатай үед тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг зөвлөсөн юм.

Мөн олон улсын болон Улсын чанартай хатуу хучилттай автозамуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллах, тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн ихтэй автовокзал, томоохон худалдааны төвүүд зэрэг газруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтан томилуулж ажиллуулах зэрэг үүргүүд өгч урьдчилан сэргийлж ажиллалаа.

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


6752






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.