он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Автотээврийн үндэсний төв “CITA(Техникийн хяналтын олон улсын хороо)”-ны гишүүн боллоо.

 

CITA бол хүрээлэн буй байгаль орчныг хамгаалан замын аюулгүй байдлыг хангахад үйл ажиллагаа нь чиглэсэн ашгийн бус олон улсын байгууллага бөгөөд эгнээндээ төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийг багтаадаг. Эдгээр байгууллага, аж ахуйн нэгжүүд нь харилцан мэдээлэл солилцох, ашиглаж буй шилдэг туршлага технологийг цаашид сайжруулах,  тээврийн хэрэгслийн техникийн хяналт үзлэгийн салбартай холбоотой олон улсын стандартуудын талаар төслийг боловсруулах нийтлэг сонирхолтой.

CITA нь НҮБ-ын Европын Эдийн Засгийн Хороо болон Европын Холбооны Хорооноос автотээврийн салбартай холбогдох мэргэшсэн байгууллага юм.


 
Өнөөгийн байдлаар CITA-ийн гишүүнчлэлтэй дэлхийн 50 гаруй орны төлөөлөл болох 120 байгууллага байна.Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлс багатай тээврийн хэрэгсэл, түүний техник ашиглалт, техникийн хяналт үзлэг мөн автозам, замын байгууламжийнаюулгүй байдал, холбогдох хууль, дагаж мөрдөх дүрэм журам зэрэг нь нийгмийн болоод эдийн засгийн зохих эерэг үр дүнд хүргэнэ гэсэн зорилттой ажиллаж байна.

http://citainsp.org/2017/03/03/a-new-member-from-mongolia/

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


6752






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.