он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


“ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ -2017” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 

     Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил-2017” болгон зарласантай холбоотой Автотээврийн үндэсний төвөөс байгууллагын нийт ажилтан, албан хаагчдыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор тогтмол сургалтуудыг зохион байгуулдаг.

Энэ удаагийн ээлжит сургалт нь тээвэрлэлтийн үйлчилгээнд голлох байрь суурь эзлэдэг тээвэр зохицуулагч нарын ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг мэдээллээр хангах, мэргэшүүлэхэд чиглэгдэж байна.  Мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор  тээвэр зохицуулагч нарын сургалтыг  2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрөөс 05 дугаар сарын 19-ны өдөр хүртэл зохион байгуулах юм.

Тус сургалт нь нийслэл, орон нутаг гэж бүсчлэгдэн зохион байгуулагдах юм.   

Сэдэв

 

Сургалт зохион байгуулагдах бүсчлэл

1

Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль, түүний хэрэгжилт

Улаанбаатар хот дахь Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвүүд

2

Тээвэр зохицуулагч нарын чадамжийг сайжруулах нь

1 дүгээр бүс: Дархан-уул, Орхон, Булган, Хөвсгөл болон Сэлэнгэ аймаг /Дархан-Уул аймгийн Автотээврийн төвд/

3

Тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн систем, түүний хэрэглээ

2 дугаар бүс: Архангай, Завхан болон Увс аймгийн Автотээврийн төвүүдэд

4

Зорчигч тээврийн бүртгэлийн систем  /TTS программ/ -ийн ажиллагаа ба хэрэглээ 

3 дугаар бүс: Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд болон Баян-Өлгий /Баянхонгор, Ховд аймгийн Автотээврийн төвүүдэд/

5

Улс, хот хоорондын ачаа болон үнэт цаас хэвлэх прогаммуудын ашиглалт

4 дүгээр бүс: Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Цогтцэций салбар /Хэнтий аймгийн Автотээврийн төвд/

6

Тээвэрлэлтийн мэдээ, үнэт цаасны тайланг хэрхэн гаргах талаар

7

Харилцааны соёл

5 дугаар бүс: Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд салбар / Замын-Үүд салбарын Автотээврийн төвд/

8

Англи хэлний чухал шаардлагатай ярианы хэллэгүүд

9

Ачаа тээшний үйлчилгээ, түүнийг зохион байгуулах

6 дугаар бүс. Төв, Дундговь, Өмнөговь аймаг /Өмнөговь аймгийн Автотээврийн төвд/

10

Хяналт шалгалтыг хэрхэн явуулах, бичиг баримтын шалгалтыг хэрхэн хийх

 

Тус сургалтаар Автотээврийн үндэсний төвийн Улаанбаатар хот дахь салбарууд болон орон нутгийн тээвэр зохицуулагчид бүрэн хамрагдах бөгөөд үйл ажиллагаанд нь тулгамдаж буй хүндрэл бүрхшээлүүд  болон шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцох юм.

 

                                                                               

                                                       

                                                                                         АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


6752






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.