он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчино уу.

 

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурч орон нутгийн замын нөхцөл байдал хүндрээд байна.

    Тухайлбал өчигдөр /2017.04.19/ Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, замын халтиргаа гулгаа үүсэн тус чиглэлийн замыг түр хязгаарласан бөгөөд манай үйлдвэрийн газрын зүгээс шуурхай арга хэмжээ авч тус чиглэлд зорчиж байсан 202 зорчигчийг аюул осолгүй суурин газар шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа.

    Одоогоор зүүн аймгийн ихэнх нутгаар цаашлаад төвийн болон говийн аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байна.  Иймд:

 

  • Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулаг, сэрэмжлүүлгийг дагах,

 

  • Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэдийн холбоо тасрах зэрэг тохиолдол гарч болзошгүй тул жолооч та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцхыг анхааруулж байна.

 

 

 

 

                                                                         “АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ

 


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


6752






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.