он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

 


“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутгийн болон Улаанбаатар хот дахь салбар, төв, газар хэлтсийн дарга, нягтлан бодогч нар чуулж “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж үйл ажиллагааны чиглэл,  хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцлоо.

Зөвлөгөөний үеэр оролцогчдын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд мөн хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангасан юм.  Үүнд:

  1. Үйлдвэрийн газрын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулж, цагийн үеийн мэдээ мэдээлэл, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар заавар зөвлөгөө өгөх
  2. Автотээврийн үндэсний төвийн Хөгжлийн бодлогын баримт бичгийн талаар танилцуулах
  3. Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн тусгалын өнцгийг зөв болгох талаар танилцуулах
  4. Тээвэр зохион байгуулалтын талаар танилцуулж, заавар зөвлөгөө өгөх
  5. Автотээврийн хяналтын мэргэжилтнүүдийн ажил үүргийн талаар танилцуулж, заавар зөвлөгөө өгөх
  6. Цахим гарын үсгийн талаар товч танилцуулах
  7. Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаар мэдээлэл хийх
  8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт зохион байгуулах
  9. Хяналт шалгалтын чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөх
  10. Татварын тухай хуулиар нэгдсэн сургалт зохион байгуулах
  11. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг шинэчлэх гэж байгаатай холбогдуулан хэлэлцүүлэх зохион байгуулах зэрэг юм.

 

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

                                                                                                                          


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


67794






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.