он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймгийн нутаг дэвсгэрээр их хэмжээний цас орж Хөшөөтийн даваа болон улсын чанартай авто замд мөсөн бүрхүүл тогтож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Иймд орон нутгийн онцгой комисс хуралдаж иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Орхон аймгийн дайран өнгөрөх авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан юм.

Өнгөрсөн шөнө  тус аймгийн Онцгой байдлын газар болон “Орхон АЗЗА” компанийн ажилтнууд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан замын цас, мөсийг арилгаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар тус нутгийн цаг агаарын нөхцөл байдал сайжирч, авто замын байгууламжийн арчлалт хамгаалалтын ажил хийгдсэн тул тус аймгийн Засаг даргын А/663 дугаар захирамжийн дагуу замын хөдөлгөөнийг 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 10 цагаас эхлэн нээлээ.

Мөн улсын ихэнх нутгаар цас их орж зам, даваа халтиргаа гулгаа ихтэй байгаа тул иргэд тээвэрчид та бүхнийг тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг сайтар хангаж, хурдаа зөв тохируулан явахыг мөн Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудын даатгалтай, баталгаатай, мэргэшсэн жолоочтой тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна.

 

2017 оны 11 дүгээр сарын 12-ны 20 цагаас 11 дүгээр сарын 13-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө    9-14 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 

 


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


6752






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.