он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ИННОВАЦИ ШИНГЭСЭН ДЭВШИЛТЭТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НЭВТРҮҮЛНЭ

 

Мэдлэгийн эрин зуун ирж байгаатай холбогдуулан шинжлэх ухааны мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа  эрчимжиж байна.

Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн залуучуудын холбоо хамтран Автотээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор  ИННОВАЦИ АВТОТЭЭВЭРТ сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулах гэж байна.        

Тус арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, МУ-ын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, МҮХАҮТ, Автотээврийн үндэсний төв, Шинжлэх ухаан технологийн их сургууль оролцож байна. 

Арга хэмжээний хүрээнд МҮХАҮТ-ийн үзэсгэлэнгийн танхимд “Инноваци Автотээврийн салбарт” сэдэвт өдөрлөг, “Инноваци Автотээврийн салбарт” сэдэвт семинар тус тус зохион байгуулагдах юм.

Автотээврийн салбарт хамаарах инновацийн үйл ажиллагаа хэрэгжүүлэгч болон шинэ мэдлэг, бүтээгдэхүүн эзэмшигч иргэн аж, ахуйн нэгж та бүхнийг өдөрлөгийн арга хэмжээнд идэвхтэй оролцож салбарын хэмжээнд инновацийн тогтолцоог хөгжүүлэх ажилд  хамтран ажиллахыг хүсье.

Оролцох хүсэлтэй иргэн, аж ахуй нэгж ЭНД дарж бүртгэлийн маягтыг татаж, бүртгэлийг INJEE_29@YAHOO.COM хаягаар илгээнэ үү.


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


67794






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.