он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

         Зам, тээврийн хөгжлийн яам нь Автотээврийн салбарт үндэсний стандарт шинээр боловсруулах, судалгаа шинжилгээний ажил хийх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 2017 оны 3 дугаар улирлаас 4 дүгээр улирлыг дуустал Зам, тээврийн салбарын норматив, баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох сангийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан автотээврийн салбарын стандарт баримт бичиг боловсруулах болно.

 

 Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНАХБАҮХАТХуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

 

 Байгууллагын ерөнхий танилцуулга;

  1. Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар;
  2. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл;
  3. Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл.

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 16.00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

 

 Хаяг: Зам, тээврийн хөгжлийн яам,

Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11, Засгийн газрын 13-р байр,

2 давхар, 202 тоот өрөө, Бодлого, төлөвлөлтийн газрын

Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн

А.Энхжаргал, Утас: 62263192


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


6752






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.