он
 
   

Vнэ, тариф  |  Салбаруудын байршил  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Мэдээ, мэдээлэл ...


  ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА (2020-04-06 08:17)

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 16.2-т Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн тунхагласан байдаг бол үндсэн хуулийн энэхүү заалтыг хангах үйл ажиллагааны нэг нь тохирлын үнэлгээний ажил үйлчилгээ юм.


  Мэдээ (2020-03-31 04:20)

Дэлхийн олон оронд шинэ төрлийн коронавирус /COVID-19/ халдварт өвчин тархаж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш 2 сар гаруй хугацаанд Засгийн газар болон Улсын Онцгой Комиссын хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэн Монгол Улс иргэдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.


  ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД (2020-03-03 02:32)

Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахтай холбогдуулан бүх шатны боловсролын байгууллага, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг, мөн олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуустал сунгахаар шийдвэрлэсэн.


  ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ НЭМЭЛТЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ (2020-03-02 07:33)

Нийслэл хотын орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 03-ны өдрөөс нээх Улсын онцгой комиссын шийдвэртэй холбоотойгоор Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаалаллыг хэрхэн зохион байгуулах талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэнгээс тодрууллаа.


  “ХАРИУЦЛАГАТАЙ АЖ АХУЙ НЭГЖ”, “НАЙДВАРТАЙ ЖОЛООЧ” НАРТ ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛАВ (2020-02-21 07:36)

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Нэйшнл эженси” даатгалын байгууллагатай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд чиглэсэн, зорчигчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа билээ. Тус үйлдвэрийн газраас 2020 оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил” болгон зарлаж, зорчигчдийн аюулгүй байдалд чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. Иргэд, зорчигчдод аюулгүй тээврийн үйлчилгээ үзүүлж, автотээврийн салбарт мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандартыг чанд мөрдөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж буй зорчигч тээврийн үйлчилгээ явуулж буй “Булган тээх”, Атибус, Аяны зам-Алтай зэрэг компаниуд “Хариуцлагатай аж ахуй нэгж”-ээр шалгарч өнөөдөр өргөмжлөлөө гардан авлаа.


  ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД "ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ" ГАРДУУЛЛАА (2020-02-13 03:15)

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Автотээврийн салбарт чанарын дэд бүтцийг бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлж тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний нэгэн илрэл нь автотээврийн салбарт ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц нь стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох үйл ажиллагааг олон улсын стандартын шаардлагыг хангаж итгэмжлэгдсэн хараат бус хөндлөнгий байгууллага болох тус үндэсний төвийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төв олон улсын тохирлын үнэлгээний зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн гүйцэтгэж байна. Энэ хүрээнд тохирлын баталгаанд хамрагдахаар хүсэлт гаргасан зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “ББ од”, “Өгөөмөр хүлэг хоршоо” зэрэг аж ахуй нэгжүүдэд тус төвөөс үнэлгээ хийж, өнөөдөр “Тохирлын гэрчилгээ”-гээ гардан авлаа.


  ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА (2020-02-13 03:07)

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Автотээврийн үндэсний төв 2020 оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил” болгон зарлаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр тодорхой үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.


  АВТОТЭЭВРИЙН ЗАЛУУС КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ (2020-02-12 02:31)

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь шинэ төрлийн коронавирусийн эсрэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар олон арга хэмжээ авч, онцгой комисс байгуулан ажиллаж байгаа билээ. Тэгвэл Автотээврийн үндэсний төвийн дэргэдэх Автотээврийн залуучуудын холбооноос тус вирусаас урьдчилан сэргийлүүлэх зорилгоор иргэдэд амны хаалт тараалаа.


  И.НЭРГҮЙ: ҮЙЛЧИЛГЭЭГ ЭНГИЙН ОЙЛГОМЖТОЙ БАЙДЛААР ХӨГЖҮҮЛЖ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ  (2020-02-06 07:30)

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь 2019 оныг “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх жил” болгон зарлаж, үйл ажиллагаануудынхаа чиглэлүүдийг цахимжуулах ажлыг идэвхитэй зохион байгуулснаар "ICT EXPO" үзэсгэлэнд “ШИЛДЭГ ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭГЧ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА”-аар шалгарсан билээ. Тус үйлдвэрийн газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга И.Нэргүйтэй ярилцлаа.


  АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА (2020-02-06 03:55)

Автотээврийн үндэсний төвөөс шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор орон нутгийн зарим чиглэлүүдэд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг нэмэлтээр төлөвлөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулан ажиллаж байна. Мөн зорчигч тээврийн төвүүд болох Драгон, Тэнгэр, Лавай автовокзалууддаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн эмчээр жолооч болон зорчигчийн биеийн байдалд хяналт тавьж, анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Ингэхдээ зорчигч тээврийн төвүүдийн зарлагчаар сэрэмжлүүлэг хүргэж, зарлан мэдээлэх, зөвлөмж хүргэх, гар ариутгах, амны хаалт зүүх шаардлагыг тавьж, биеийн халууныг шалгаж байгаа юм байна. Тус үйлдвэрийн газраас даатгалын компаниудтайгаа хамтран, нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигчдод үнэгүй амны хаалт тарааж, халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.



<< өмнөх  |  нийт 43 хуудас мэдээний -р хуудас  |  дараах >>



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn








Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх

2020 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.