он
 
   

Vнэ, тариф  |  Салбаруудын байршил  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Мэдээ, мэдээлэл ...


  ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭЛТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА (2020-01-27 04:00)

Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн оюутан, сурагчдын зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Автотээврийн үндэсний төвөөс зорчигч урсгал нэмэгдэж байгаа хот хоорондын зарим чиглэлүүдэд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг нэмэлтээр төлөвлөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн /2020.01.27/ 10 цагийн байдлаар 60 чиглэлд 77 тээврийн хэрэгслээр 2695 зорчигч үйлчлүүлж байгаа бөгөөд нийт нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн, зам даваа саадгүй байна.


  ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ - АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ (2020-01-22 06:44)

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2020 оныг “Хариуцлагатай - Аюулгүй тээврийн жил” хэмээн зарласан бөгөөд үйлдвэрийн газраас үе шаттай, олон ажлуудыг төлөвлөн, зохион байгуулж байна.


  “САХИЛГА ХАРИУЦЛАГА-ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАВ (2020-01-09 02:08)

Зам, тээврийн салбар 2020 оныг “Сахилга хариуцлага-Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарлажээ. Зам, тээврийн хөгжлийн сайдын “Сахилга хариуцлага-Хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарлах тухай А/01 тушаалыг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ нар Автотээврийн үндэсний төвийн нийт ажилтан, албан хаагчдад танилцуулж, үүрэг чиглэл өглөө.


  НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (2020-01-03 04:07)

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн


  ЗАРЛАЛ (2019-12-16 01:40)

Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнүүд ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу бүртгэгч нарт зориулсан сургалтанд хамрагдах тул 2019 оны 12-р сарын 19, 20-ны өдрүүдэд нийслэл хотын салбарууд ажиллахгүй болсныг мэдэгдье


  МОНГОЛ ТЭЭВЭРЧИД ГУРАВДАГЧ УЛС ОРНУУД РУУ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙЖ, ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ БОЛОМЖТОЙ (2019-12-05 06:38)

ЗТХЯ-наас “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх үйл ажиллагааг зохицуулах, зохион байгуулах үүргийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т хариуцуулсан бөгөөд Улаан-Үд (ОХУ) хотоос, Улаанбаатар (Монгол Улс) болон Бээжин (БНХАУ) хотуудаар дамжин Тяньжин боомт (БНХАУ) 2250 км автозамаар тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой. Азийн автозамын АН-3 сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэхэд төмөр замаар 11000 км-ыг 14 хоног, хойд тэнгисийн замаар 13500 км-ыг 35 хоног, өмнөд тэнгисийн замаар 20700 км-ыг 49 хоног туулдаг бол АН-3 коридороор 10 хоногийн хугацаанд туулах боломжтой тул тээвэрлэлтийн зардал, хугацааг хэмнэсэн хамгийн дөт, эдийн засгийн ач холбогдолтой тээврийн сүлжээ хэмээн тооцогддог.


  ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНД НЭГДЛЭЭ (2019-12-02 04:04)

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил уг арга хэмжээ "Ойлгоё Хүндэлье-Гэр бүлийнхээ төлөө" уриан дор зохион байгуулагдаж байна. Тус аяны хүрээнд Жендерийн үндэсний хорооноос зохион байгуулсан "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцье" сэдэвт сургалтад Автотээврийн үндэсний төвийн ажилтан албан хаагчид идэвхитэй оролцож, энэхүү аянд нэгдлээ.


  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТАД НИЙТ АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА (2019-11-28 03:01)

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын төв, хэлтэс, алба болон Улаанбаатар хотын төвүүдийн нийт ажилтан албан хаагчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж, аюулгүй ажиллах арга барил, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийн талаарх мэдлэг мэдээлэл авч, осол эндэгдэлгүй, эрүүл ажиллах соёл, зан үйлд суралцлаа.


  ЗАВХАНД ЗОРЧИГЧДЫН АЯ ТУХЫГ ХАНГАСАН АВТОТЭЭВРИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО (2019-11-13 01:18)

Энэхүү төв нь жилд дунджаар 35.4 мянган зорчигчид үйлчлэх автовокзал, 9.7 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг хийх боломжтой аж. Авто буудал, оношилгооны төвийн барилгын ажлыг “Хөх хайрхан трейд” компани гүйцэтгэж Автотээврийн Үндэсний төвийн 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулжээ. Тус барилга нь 337.3м2 талбайтай, гадна талбай 1000 м2, гадна зам талбайн тохижилт, гадна гэрэлтүүлэг, авто зогсоол, ногоон байгууламж, гадна хашаа, автобусны зогсоолын саравч зэрэг иж бүрэн тохижуулжээ.


  ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮД ЧУУЛЛАА (2019-11-07 06:23)

Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залууст танилцуулах, дижитал шилжилтийн эрин үетэй хөл нийлүүлэн алхах боломж бололцоог эрэлхийлсэн залуусын бүтээлч санаа санаачилгыг сонсох зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг зохион байгууллаа. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар оролцов.



<< өмнөх  |  нийт 43 хуудас мэдээний -р хуудас  |  дараах >>



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn








Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх

2020 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.