ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Автотээврийн хэрэгслийн
техникийн хяналтын үзлэг явуулах/
2013 оны 10
дугаар
сарын 21-ны
өдөр
Дугаар 232
Улаанбаатар хот
Автотээврийн
тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсгийг тус
тус үндэслэн ТУШААХ нь:
1.
“Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ыг 1 дүгээр
хавсралтаар, “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загвар”-ыг 2 дугаар хавсралтаар
тус тус баталсугай.
2.
Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хяналт, бүртгэлийн
газар /Б.Жаргал/-т даалгасугай.
3.
Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулах чиглэлээр өмнө
олгогдсон тусгай зөвшөөрлийг энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан журамд
нийцүүлэн шинэчлэн олгох арга хэмжээ авахыг Зам, тээврийн хяналт, бүртгэлийн
газар /Б.Жаргал/-т даалгасугай.
4.
Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Зам, тээврийн сайдын
2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 132 дугаар тушаалыг хүчингүй болсонд
тооцсугай.
САЙД
А.ГАНСҮХ
Зам, тээврийн сайдын 2013 оны
10 дугаар сарын 21-ны өдрийн
232 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН
ХЯНАЛТЫН
ҮЗЛЭГ ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү
журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн
хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах,
автотээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг
үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг
бүрдүүлэх зорилгоор автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулахтай
холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.
Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг аймгийн төв, нийслэлд
техникийн хяналтын үзлэгийн суурин төвд, аймгийн төв, нийслэлээс алслагдсан
нутаг дэвсгэрт техникийн хяналтын үзлэгийг явуулын төвөөр хийж гүйцэтгэнэ.
1.3.Техникийн
хяналтын үзлэгийн явуулын төв нь тусгай зориулалтын битүү тэвштэй, техникийн
хяналтын зориулалтаар тоноглогдсон автотээврийн хэрэгсэл байна.
1.4.Монгол
Улсад суугаа гадаад улсын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын
автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэгийг гадаад харилцааны асуудал
хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай урьдчилан тохиролцсоны үндсэн
дээр явуулна.
1.5.Нийтийн
тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа автотээврийн хэрэгслийг зөвхөн техникийн
хяналтын үзлэгийн суурин төвд техникийн хяналтын үзлэгт хамруулна.
Хоёр. Техникийн хяналтын үзлэг
явуулах
2.1.Автотээврийн хэрэгслийн өмчлөгч нь жолоочийн хариуцлагын
даатгалд хамрагдсаныг үндэслэн автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын
үзлэгт оруулна.
2.2. Техникийн хяналтын үзлэгийн үед автотээврийн хэрэгслийн марк, модель,
улсын дугаар, арал, бүхээг, хөдөлгүүрийн дугаар, өнгө, төрөл, зориулалт,
өмчлөгчийн хаяг зэрэг бүртгэлийн үзүүлэлтийг автотээврийн хэрэгслийн
гэрчилгээтэй нь нэг бүрчлэн тулгах бөгөөд автотээврийн хэрэгсэлд зайлшгүй
шаардагдах нэмэлт хэрэгслийг /галын хор, ослын зогсолтын тэмдэг, эмийн сан
г.м./ шалгана.
2.3. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг дор дурдсан стандартын
шаардлагын дагуу явуулна.
2.3.1. “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар. Ерөнхий
шаардлага” MNS5011:2003;
2.3.2. “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих
ерөнхий шаардлага” MNS5012:2011;
2.3.3. “Бензин хөдөлгүүртэй автомашин-Утааны найрлага дахь хорт бодисын
зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS5013:2009;
2.3.4. ”Дизель хөдөлгүүртэй автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд
хэмжээ ба хэмжих арга” MNS5014:2009;
2.3.5. “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”
MNS4598:2011;
2.3.6. “Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд”
MNS4599:2003.
2.4. Тусгай зориулалтын автотээврийн хэрэгслийн /автокран/ ачаа өргөх
төхөөрөмжийн техникийн байдлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар шалгаж
баталгаажуулсан дүгнэлтийг үндэслэн техникийн хяналтын үзлэгт хамруулна.
2.5. Техникийн хяналтын үзлэгийн инженер нь хяналтын үзлэгт хамрагдсан
автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нарт тухайн автотээврийн хэрэгслийн
техникийн байдлын талаар мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгааг өгөх
үүрэгтэй.
2.6. Стандартын шаардлага хангаагүй автотээврийн хэрэгсэлд болон автотээврийн
хэрэгслийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн дүгнэлт
гаргахыг хориглоно.
Гурав. Техникийн хяналтын үзлэг хийх иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагын эрх, үүрэг
3.1. Техникийн хяналтын үзлэгээр
шаардлага хангасан автотээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэрт
тэмдэглэгээ хийж, техникийн хяналтын үзлэгийн гэрчилгээ олгоно.
3.2. Засгийн газрын шийдвэрээр батлагдсан техникийн хяналтын үзлэг явуулах
хугацаа, төлбөрийн жишгийг үйл ажиллагаандаа баримтлана.
3.3. Техникийн хяналтын үзлэгийн үйл ажиллагааны талаарх мэдээ, тайланг улирал
бүрийн сүүлийн сарын 25-ны дотор автотээврийн асуудал хариуцсан төрийн
захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.4. Техникийн хяналтын үзлэгт хамрагдсан автотээврийн хэрэгслийн мэдээллийг
автотээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон
автотээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн цахим санд тухай бүрт нь оруулж,
сүлжээгээр хүргүүлнэ.
3.5. Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн үзүүлэлтүүд баримт бичигтэй нь зөрсөн
буюу засвартай байвал зөрчлийг арилгуулахаар бүртгэлийн байгууллагад тээврийн
хэрэгслийн гэрчилгээг хүргүүлнэ.
3.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь техникийн
хяналтын үзлэг хийх дараалал, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн технологийн
карт, техникийн шаардлагатай бусад баримт бичгийг боловсруулж мөрдөнө.
3.7. Техникийн хяналтын үзлэгийн төвийн байршил, цагийн хуваарь зэрэг
үйлчлүүлэгчид хэрэгцээт мэдээллийг хэвлэл мэдээллийн болон бусад хэрэгслээр
нийтэд мэдээлэх, техникийн хяналтын үзлэгт хамрагдах захиалгыг цахим сүлжээгээр
хүлээн авах, техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийг үйлчлүүлэгчид цахим
хэлбэрээр хүргүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Дөрөв. Автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч
иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг
4.1. Автотээврийн хэрэгслийг
өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээний
автотээврийн хэрэгслийг хагас жил тутам, бусад автотээврийн хэрэгслийг жилд нэг
удаа тогтсон хугацаанд үзлэгт хамруулна.
4.2. Дараах тохиолдолд энэхүү журмын 4.1-т заасан хугацааг үл харгалзан
автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулна. Үүнд:
4.2.1. хөдөлгүүр болон арал сольсон, нэмэлт төхөөрөмж суурилуулсан бол;
4.2.2. урьд нь техникийн хяналтын үзлэгт хамрагдсан автотээврийн хэрэгсэлд
зайлшгүй шаардлагаар засвар үйлчилгээ хийлгэсний дараа эзэмшигч нь хүсэлт
гаргасан бол;
4.2.3. зам, тээврийн осолд өртөж хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх агрегат,
зангилаа, механизмд эвдрэл гарсан болон автотээврийн хэрэгслийг засварласан бол
дахин замын хөдөлгөөнд оролцохын өмнө;
4.2.4. автотээврийн хэрэгслийг Монгол Улсад үйлдвэрлэсэн, үйлдвэрийн
технологийн зориулалтын дагуу угсарсан зэрэг байна.
4.3. Техникийн хяналтын үзлэгт орохын өмнө жолоочийн хариуцлагын даатгалд
хамрагдсан баримт бичгийг бүрдүүлсэн байна.
4.4. Автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч нь технологийн картын дагуу үзлэг
хийхийг шаардаж дутуу буюу чанаргүй үйлчилгээ үзүүлсэн гэж үзвэл гомдлоо
автотээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гаргаж
шийдвэрлүүлнэ. Үйлчилгээтэй холбоотой гомдлыг холбогдох байгууллага 14 хоногийн
дотор шалгаж хариу өгнө.
Тав. Бусад
5.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд
холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
---
oOo ---
Зам, тээврийн сайдын 2013 оны
10 дугаар сарын 21 -ны өдрийн
232 дугаар тушаалын
хоёрдугаар хавсралт
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Дугаар ...
Зам, тээврийн
сайдын 20... оны ... дугаар тушаалыг үндэслэн ....................... /хот,
аймаг/-ын ................................... /дүүрэг, сум/-д байрлах /оршин
суух/………....... тоот улсын бүртгэлийн дугаартай,
........................................тоот регистрийн дугаартай
“............................................................................................................................”-д
/Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр/
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТЕХНИКИЙН
ХЯНАЛТЫН
ҮЗЛЭГ ХИЙХ АЖИЛ ЭРХЛЭХ
тусгай зөвшөөрлийг 20 ... оны ... дугаар сарын ... -ны
өдрөөс ... жилийн хугацаатай олгов.
САЙД
А.ГАНСҮХ
Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл |
Үйл ажиллагааны төрөл |
|
Суурин |
Явуулын |
|
|
|
д/д |
Тусгай зөвшөөрлийг сунгасан тухай
тэмдэглэл |
Сунгалт хийсэн |
|
Тушаалын дугаар, он, сар, өдөр |
Гарын үсэг, |
||
|
|
|
|
Энэхүү зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй бөгөөд засвартай
бол хүчингүй