он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ



Өнөө шөнө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 20-22-нд нутгийн зүүн хагаст ихээхэн хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул нийт жолооч, зорчигч нарт сэрэмжлүүлж байна. Иймд эрхэм зорчигч та бүхнийг хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр зорчихыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас анхааруулж байна.

 
  ТЭЭВЭРЛЭГЧ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ (2018-09-19 01:08)

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудтай өнөөдөр уулзалт хийж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Энэхүү уулзалтаар аж ахуй нэгжүүд холбогдох хууль дүрэм, журам, стандартын шаардлага хангасан тээвэрлэгч, өөрсдийн жолооч нарын нийгмийн асуудлыг анхааран ажилладаг, нийгмийн даатгалд хамруулж, эрүүл мэндэд нь анхаардаг байх зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэвшүүлэхийг үүрэг болголоо. Дээрх шаардлагуудын хүрээнд аж ахуй нэгжүүдэд тээврийн хэрэгслийн С зөвшөөрлийн бичиг олгох бөгөөд тус үйлдвэрийн газраас тээвэрлэгч аж ахуй нэгжүүд дотооддоо тээвэр зохицуулалтаа хийх үүрэг чиглэлийг өгсөн юм.


  Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргана гэсэн залиланд хууртахгүй байхыг санууллаа (2018-09-14 06:43)

Сүүлийн үед сошиал сүлжээгээр “Мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн мэдээлэл бүхий зар иргэдийн дунд тархаж байгаа нь мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бус үйлдэл гэдгийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас албан ёсоор мэдэгдэж байна.


  Б.Батбаяр: Автомашины шилжүүлгийг өөрийн биеэр хийлгээгүйгээс болж гэмт хэрэгт холбогдож байна (2018-09-14 06:13)

Автомашины шилжилт хөдөлгөөнийг хийлгэхдээ заавал өөрийн биеэр очиж шилжүүлэхийг Авто тээврийн Үндэсний төвөөс /АТҮТ/ анхаарууллаа. Учир нь иргэд, ААН-үүд ихэнхдээ автомашины шилжилт хөдөлгөөнийг нотариатаар итгэмжлэх хийлгэх, худалдах, худалдан авах гэрээг үндэслэн шилжүүлдэг байна. Ингэж шилжүүлснээр иргэдэд татвар төлөөгүй, оношлогоонд ороогүй, торгуулийн хуудас их ирдэг байна. Тиймээс Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив лавлагааны тасгийн дарга Б.Батбаяраас тодрууллаа.


  ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЖ ИРГЭДИЙН АВТОМАШИНЫГ ХУДАЛДАХ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА (2018-09-13 01:22)

Иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчийн автомашинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдад худалдах, банк, банк бус санхүүгийн байгууллагуудад барьцаалах гэмт хэрэг нэмэгдэж байгааг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.


  “МОН-30” ЭКО АВТОБУСЫГ ХУГАЦААНДАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХИЙГ САНУУЛЛАА (2018-09-12 06:49)

“Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-өөс байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, эдийн засгийн өндөр үр ашиг бүхий “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг үйлдвэрлэж нийлүүлэх, саналыг ЗТХ-ийн сайдад хүргүүлсний дагуу 2018 оны 05 сарын 02-ны өдрийн Засгийн газрын тогтоол батлагдаж гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээнд заагдсан хугацаа дууссантай холбогдуулан ЗТХ-ийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг газар нь очиж ажиллан гүйцэтгэл үр дүнтэй танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өглөө.


  ХОТ ХООРОНДЫН 71 ЧИГЛЭЛД ДУНДАЖААР 5000 ОРЧИМ ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА   (2018-09-11 07:53)

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь хот хоорондын зорчигч тээврийн Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв болон орон нутагт 23 салбар төвөөр дамжуулан үйл ажиллагаа явуулж байна. Баянзүрх дүүргийн зорчигч тээврийн төвөөр нийт 22 чиглэлд өдөрт дунджаар 2500 хүн, Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн төвөөр 49 чиглэлд өдөрт дунджаар 4500-5000 хүн зорчдог.


  ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА (2018-09-07 02:03)

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийлээ.Тус уулзалтаар 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан тээвэр эрхлэгч аж ахуй нэгжүүд үйлчилгээндээ анхаарч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл солилцож, өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.


  Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний жишиг тарифт багтаан зохицуулалт хийжээ (2018-08-31 04:37)

Зам, тээврийн сайдын 2013 оны “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” 162 дугаар тушаалаар хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн жишиг тарифыг том болон дунд оврын автобусанд 45-55 төгрөг, бага оврын тээврийн хэрэгсэлд 55-65 төгрөг байхаар баталсан байдаг.


  Аминаас үнэтэй цаг хугацаа байдаггүй юм (2018-08-27 02:42)

Ингэж хэлэхийг хүсч, бусдын өмнөөс бухимдаж, басхүү сэтгэлгүй жолоочийн худал үгэнд эмзэглэх бодол ойрын хэдэн өдөр сэтгэлээс гарсангүй. Учир нь оюутан сурагчдын зуны амралт дуусаж, орон нутгаас нийслэлийг зорих замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж байгаа энэ цагт “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг Авто тээврийн үндэсний төв энэ сарын 13-наас эхлэн хэрэгжүүлж байгаа. Есдүгээр сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэх нэгдсэн арга хэмжээ орон нутгийн замд есөн цэгт хэрэгжих юм билээ. 2018 он гарсаар Монгол улсын хэмжээнд эхний 7 сарын байдлаар зам тээврийн гэмт хэрэг 772 бүртгэгдэж, хэргийн улмаас 267 хүний амь нас хохирч, 540 хүн хүнд гэмтсэн байна.


  АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧИД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ (2018-08-23 02:51)

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, НМХГ-ын Агаарын хэлтэс хамтран “Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол” сэдэвт сургалтыг автотээврийн хяналтын байцаагч, инженер техникийн ажилтнууд болон нийтийн тээвэрт үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдаас бүрдсэн 60 гаруй төлөөллийг хамруулан зохион байгуулжээ.


Vйл ажиллагаа Онлайн үйлчилгээнүүд

Тээвэр зохицуулалт болон Мэргэшсэн жолооч
Авто үйлчилгээ
Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн
Хөдөлгөөний удирдлага, хяналтын төв
Тээвэр зохицуулалт болон Мэргэшсэн жолооч
Автобусны Тасалбар захиалах
Хасагдах тээврийн хэрэгслийн судалгаа
Хүчингүй бичиг баримт шалгах
Хязгаарлалттай ТХ шалгах
Тээврийн хэрэгслийн мэдээлэл шалгах

Ил тод байдал Худалдан авах ажиллагаа (2017, 2018)

2018 оны 2-р улирлын санхүүгийн тайлан
2017 оны Аудитын тайлан
2017 оны жилийн санхүүгийн тайлан
2018 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоол
2017 оны 3-р улирлын санхүүгийн тайлан
2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
Тендерийн урилга 2017.11.14
Тендерийн урилга 2017.11.10
Тендерийн урилга 2017.10.05
Тендерийн урилга 2017.09.25

Хууль, эрхзvй Зөвлөгөө

Монгол улсын хууль
Засгийн газрын тогтоол
УИХ-ын тогтоол
Сайдын тушаал
Захирлын тушаал
Тээврийн хэрэгслийн Бүртгэлийн онлайн маягт бөглөж хэвлэх
Та үүнийг мэдэх үү?
''АТГ.мон'' мэдээллийн хуудас 2016 оны №01
Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн тухай

Фото мэдээ Видео мэдээ

Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа
УЛС, ХОТ ХООРОНД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИХ ТАСАЛБАРЫГ ЗАХИАЛАХ БОЛОМЖ БОЛОН ТАСАЛБАРЫГ ОНЛАЙНААР ЗАХИАЛАХ ЗААВАРЧИЛГАА
Зам, тээврийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг"
Зам, тээврийн салбарын 2015 оны аварга шалгаруулах 5н төрөлт тэмцээн амжилттай болж өнгөрлөө
Гашуунсухайт нүүрстээврийн үйл ажиллагаанд цогц хяналт тавьж байна
Хууль бус тээвэрлэлтээс сэрэмжлүүлж байна
Том оврын тав тухтай автобус үйлчилгээнд нэмэлтээр гарган үйлчилж байна






Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn







Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.