2026.01.15

Стандартын шаардлага хангасан итгэмжлэгдсэн лабораторитой боллоо

Автотээврийн үндэсний төв Хэмжил зүйн лаборатори байгуулж автотээврийн салбарын хэмжил зүйн ажил, үйлчилгээнд ашиглагдаж байгаа хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэмжлийн нэгдмэл байдлыг улсын хэмжээнд хангуулах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүсэн бөгөөд Стандарт Хэмжил Зүйн газрын даргын 2017 оны А/141 дугаар тушаалаар Хэмжил зүйн лабораторийг “MNS ISO/IEC 17025:2007 Сорилт болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлага хангасан гэж үзэж итгэмжилж, гэрчилгээг олгоод байна. Манай лаборатори орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан нотлогдсон аргачлалын дагуу хэмжил зүйн ажлыг олон улсын төвшинд гүйцэтгэж Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилго тавьж байгаа ба Ази, Номхон далай бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэмжил зүйн лаборатори болох алсын хараатай ажиллаж байна. Автотээврийн тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, журмын хүрээнд уг лабортори үйл ажиллагаа явуулж дараах 4 төрлийн хэмжих хэрэгсэлд үндэсний эталон болон олон улсын эталоноос нэгж дамжуулж байна. Үүнд: Тээврийн хэрэгслийн ажилласан хий дэх хорт бодисыг хэмжих багажид шалгалт тохируулга хийх. Тээврийн хэрэгслийн их гэрлийн цацрагийн тусгалыг хэмжих төхөөрөмжид шалгалт тохируулга хийх. Тээврийн хэрэгслийн дугуйн хийн даралт хэмжих багажид шалгалт тохируулга хийх. Тээврийн хэрэгслийн дугуйн хээний гүнийг хэмжих багажид шалгалт тохируулга хийх.

📸 Зураг