2026.01.15
ӨНГӨРСӨН ОНД 500 МЯНГА ОРЧИМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ ХАМРАГДЖЭЭ
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Техникийн хяналтын хэлтэс Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, техникийн хяналтын үзлэгийн хэмжлийн тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангуулан ажиллаж байна.
2017 оны 11 дүгээр сарын 01-ны байдлаар нийт 478993 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн бөгөөд 96 хувьтай байна.Техникийн хяналтын үзлэгт нийт 11234 тээврийн хэрэгсэл дараахь үзүүлэлтүүдээр тэнцээгүй байна.
Өнгө үзэмж- 6152
Утаа- 1424
Тормос- 2545
Жолоо- 6322
Гэрэл- 3240
Дуу чимээ- 76
Техникийн хяналтын хэлтсээс техникийн хяналтын үзлэгийн мэдээллийн сангийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулах, мэдээллийн шинэчлэлийг тухай бүрд нь саадгүй явуулах ажлыг хийж дараах байгууллагатай мэдээлэл солилцож байна.
Үүнд:
Замын хөдөлгөөний удирдлагын төв
Замын цагдаагийн алба
Татварын ерөнхий газар
Зам тээвэр, хөгжлийн яам
Үндэсний дата төв
Мөн техникийн хяналтын үзлэг хийх чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан “Доктор авто сүлжээ”, “Монгол терминал” ХХКомпанитай программ ашиглах гэрээ байгуулан ажиллаж байна.
📸 Зураг
Зураг байхгүй