2026.01.15

Автотээврийн салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Автотээврийн салбарыг хөгжүүлэхэд гар бие хүчин зүтгэж явсан үе үеийн ахмадуудаа Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хүлээн авч, XYII жарны Шороон нохой жилийн Cар шинийн баярын мэндийг хүргэж, хүндэтгэн хүлээн авлаа. Нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх энэхүү арга хэмжээг тус үйлдвэрийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд Зам, тээврийн яамны удирдлагууд оролцож, тээврийн салбарын нийт ахмадууддаа баяр хүргэж, урт удаан наслахын ерөөлийг дэвшүүлсэн юм.

📸 Зураг