2026.01.15

Орон нутгийн автотээврийн төвийн удирдлагуудтайгаа онлайнаар хуралдлаа

Энэхүү онлайн хурлаар: -Сар шинийн баяртай холбоотойгоор нийт автотээврийн төвүүд байнгын бэлэн байдөлд ажиллаж, хариуцлагатай жижүүр томилох -Үйлчилгээний чанарыг сайжруулах жил болгон зарласантай холбоотойгоор ажлуудаа эрчимжүүлэх -Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх албан даалгаврыг эрчимжүүлэх -Автомашины гэрлийн тусгалыг зөв болгон өөрчлөх ажил орон даяар эхэлсэнтэй холбогдуулан нийт салбар төвүүд өөрсдийн аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлэх -Техникийн хяналтын төвийн инженер техникийн ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахиж мөрдөх -Сар шинийн баяртай холбоотойгоор зорчигч урсгал нэмэгдэж буйтай холбоотойгоор нэмэлтээр тээврийн хэрэгслээр үйлчлэх ажлыг зохион байгуулах -"Сар шинэ-Аюулгүй тээвэрлэлт" арга хэмжээний хүрээнд хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох арга хэмжээг ав ажиллах -Цаг агаарын болон замын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг шуурхай ирүүлж, байцаагчид болон тээвэр зохицуулагч нар байнгын хяналт тавих зэрэг асуудлыг хэлэлцэж, үүрэг даалгавар өглөө.

📸 Зураг