2026.01.16

“НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СПОРТЫН ТЭМЦЭЭН”-Д АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 50 жилийн ойн нэрэмжит “Нийслэлийн нийтийн тээврийн салбарын аварга шалгаруулах спортын тэмцээн”-д Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын баг тамирчид багийн дүнгээр IV байр эзэллээ. Тус тэмцээнд нийт 17 байгууллагын баг тамирчид 7 төрөлт тэмцээнд 14 хоногийн турш хүч тамираа сорьсон бөгөөд Автотээврийн үндэсний төвийн эрэгтэй баг тамирчид сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээнд 2-р байр, эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөг, дартсийн тэмцээнд 3-р байруудыг тус тус эзэлсэн амжилттай оролцлоо. Багийн нийт дүнгээр Тэнүүн-Огоо ХХК-ийн баг тамирчид тэргүүн байр, Атибус ХХК-ийн баг тамирчид дэд байр, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын баг тамирчид 3-р байр эзэлсэн бөгөөд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын баг тамирчид 4-р байруудыг тус тус эзэлжээ. Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдад халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та бүхний алтан шар зам өлзийтэй байх болтугай.

📸 Зураг