2026.01.15

"Бид өвөлд бэлэн" нэгдсэн өдөрлөг зохион байгуулна

Автотээврийн үндэсний төвөөс өөрсдийн үйл ажиллагааг сурталчлах “БИД ӨВӨЛД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөгийг 2016 оны 10 дугаар сарын 22-ны бямба гарагт 12:00-17:00 цагийн хооронд “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулах гэж байна. Нэгдсэн өдөрлөгийн үеэр дараах үйлчилгээг иргэд та бүхэнд үзүүлж ажиллана. Үүнд: - Тээврийн хэрэгслийн бүртгэл; - Техникийн хяналтын үзлэг; - Улс, хот хооронд зорчих тасалбар борлуулалт; - Тээврийн хэрэгслийн хяналтын системийн танилцуулга; - Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 үйлчилгээний танилцуулга; - Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох; - Мэргэшсэн жолооч нарыг ажилд зуучлах; - Улс, хот хоорондын зорчигч тээврийн 64 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны танилцуулга; - Даатгалын байгууллагуудын танилцуулга; Дээрх үйлчилгээ болон Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай хүлээн авах боломжтой тул иргэд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна.

📸 Зураг