2026.01.15
Автотээврийн Үндэсний Төвийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооноос зохион байгуулсан шилжин явах цомын төлөөх тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
2016 оны 10-р сарын 30 өдөр Автотээврийн Үндэсний Төвийн Улаанбаатар хот дахь нийт ажилтан, албан хаагчдын дунд Үйлдвэрчний Эвлэлийн Хорооноос хоёр дахь жилдээ зохион байгуулсан Спортын 4 төрөлт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд нийт 9 баг тамирчид оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж багийн нийлбэр дүнгээр “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс” шилжин явах цомын эзэн боллоо.
Нийт шагналт байранд орсон баг, тамирчдыг танилцуулж байна.
📸 Зураг