2026.01.16

МУ-ЫН ДГ.ЗАМЫН-ҮҮД – БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТ ЧИГЛЭЛИЙН УЛС ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТ ЭХЭЛЛЭЭ

“Монгол улсын Дг.Замын-Үүд сум – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлүүлж байна. “Тасалбарыг зөвхөн онлайн тасалбар борлуулалтын систем eticket.transdep.mn-аар бичих бөгөөд өдөрт 300 зорчигчийг хил нэвтрүүлнэ. Иймд иргэн та дараах шаардлагуудын ханган тус чиглэлд зорчих тасалбараа авна уу. Үүнд: 1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах 2. Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу 3. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна. Цагийн хуваарь: Дг.Замын-Үүд сумаас өдөр бүр 08:00, 08:30, 09:00, 09:30,10:00,10:30,11:00 цагуудад тээвэрлэлтийг гүйцэтгэнэ. Тариф: Том хүн – 25000₮ Хүүхэд – 12500₮ Зорчигч та тээвэрлэлтийн туршид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зорчино уу.

📸 Зураг