2026.03.17

ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТАНИЛЦАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ болон ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Автотээврийн менежмент” хичээлийг судалж буй оюутнуудад зориулсан танилцах сургалт, уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтын үеэр оюутнууд улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээврийн зохион байгуулалт, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналт, автотээврийн лавлах үйлчилгээ, техникийн хяналтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалт зэрэг салбарын бодлого, зохицуулалтын хэрэгжилтийн талаар мэргэжилтнүүдээс мэдээлэл авч, харилцан туршлага судлан үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

📸 Зураг