2026.04.09
ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-аас жуулчин тээврийн жолооч нарт зориулсан сургалтыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан тус сургалтаар жуулчин тээврийн үйлчилгээний стандарт, холбогдох хууль, дүрэм журам, замын хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг цогц мэдлэгийг олгож байна.
Өнөөдрийн сургалтыг “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Тээвэр зохион байгуулалт, бүртгэлийн газрын дарга Б.Анхбаяр нээж үг хэллээ.
Мөн Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн “Улс хоорондын зорчигчийн тогтмол бус тээвэрлэлт болон жуулчин тээврийн үйлчилгээний зохион байгуулалт, түүнд тавигдах шаардлага” сэдвээр мэдээлэл өглөө.
“АТҮТ” ТӨҮГ-ын Автотээврийн хяналтын мэргэжилтнүүд Б.Баттогтох, Б.Насанжаргал нар жуулчин тээврийн үйлчилгээний талаарх хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт болон Зөрчлийн тухай хуулийн талаар танилцуулга хийв.
Түүнчлэн “АТҮТ” ТӨҮГ-ын эмч Ж.Эрдэнэчимэг анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар жолооч нарт мэдээлэл өглөө.
Сургалтын үеэр мэргэшсэн жолоочийн сургалтын шалгалт авах, жуулчин тээврийн гэрээг autobox.mn цахим системээр байгуулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах, жуулчин таних тэмдэг олгох зэрэг үйлчилгээг давхар үзүүлж байна.
Сургалт Зам, тээврийн яамны “Их нүүдэл” танхимд 4 дүгээр сарын 9-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
📸 Зураг