Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-11-03 07:31:14

Улсын бүртгэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн статистик тоо

Монгол улсад нийт 964,285 автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас нийслэлд 536,885 орон нутагт 427,400 тээврийн хэрэгсэл байна.

2018 оны III улирлын байдлаар 71,542 тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, улсын дугаар олгож, 242,147 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийг бүртгэсэн. Мөн тээврийн  хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн ажил эхэлсэнтэй холбогдуулан сүүлийн 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, татвар төлөөгүй Монгол Улсын хилээр гараад орж ирээгүй олон жил болж байгаа тээврийн хэрэгслийн судалгааг шинэчлэн гаргаж, иргэдийн хүсэлтийн дагуу бүртгэлийн сангаас хасах ажлыг зохион байгуулж байна. 2018 оны эхний  9 сарын байдлаар цаашид ашиглах боломжгүй болсон 12635  тээврийн хэрэгслийг  улсын бүртгэлээс хассан. Үүнээс 11215 нь  хасагдах тээврийн хэрэгслийн судалгаанд хамрагдсан тээврийн хэрэгслийг хассан байна.

     2018 оны III улирлын байдлаар тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим санд ороогүй байсан 268 тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, давхар бүртгэгдсэн 171 тээврийн хэрэгслийн мэдээллийг устгаж,  бүртгэлийн цахим санд мэдээлэл нь буруу бүртгэгдсэн 8290 тээврийн хэрэгслийн мэдээллийг тус тус засварлаж, 116 тээврийн хэрэгслийн улсын дугаарын давхардлыг арилгаж ажиллсан.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.