Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2019-06-28 02:15:04

ТЕНДЕРИЙН УРИЛГА  /2019.06.28/

 

Огноо: 2019.06.27

 

Тендер шалгаруулалтын нэр: “Мэргэшсэн жолоочийн үнэмлэхний бэлдэц, хор” нийлүүлэх.

Тендер шалгаруулалтын дугаар:  АТҮТ/201901014

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Мэргэшсэн жолоочийн үнэмлэхний бэлдэц, хорыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [50,000] төгрөгөөр, www.tender.gov.mn цахим хуудаснаас худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: 2018 оны борлуулалтын орлого нь тухайн багцын төсөвт өртгийн 50%-иас багагүй байх;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас дээш байх /Зээлийг судлах, зээлийн нөхцөлийн дагуу зээл боломжтой тодорхойлолтыг тооцохгүй./
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018 он

 

Тендерийн хамт төсөвт өртөгийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хуудаст, цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн, 10 цаг 30 минутанд нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. “Тооцохгүй”

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй”

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Тээвэрчдийн гудамж, Өөрийн байр,

2-р давхар, 207 тоот

Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Д.Пүрэвдагва,

Холбогдох утас: 700-700-25

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.