Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2019-06-28 02:18:30

ТЕНДЕРИЙН УРИЛГА  /2019.06.28/

Огноо : 2019.06.28

 

Тендер шалгаруулалтын нэр:“Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дулааны шугамын их засварын ажил”

Тендер шалгаруулалтын дугаар:АТҮТ/201905018

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дулааны шугамын их засварын ажил-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [50,000] төгрөгөөр, www.tender.gov.mn цахим хуудаснаас худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: 2017, 2018 оны борлуулалтын дундаж орлого нь төсөвт өртгийн 80%-иас багагүй байх;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50%-иас багагүй байх /Зээлийн нөхцөлийн дагуу боломжтой гэсэн тодорхойлолт тооцохгүй, банкны баталгаажсан эрхтэй байна./
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 он
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Тийм” Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.4.(в)-д тусгасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /нотариатаар баталсан/

Тендерийн хамт төсөвт өртгийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хуудаст, цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн,  10 цаг 30 минутанд нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. “Тооцохгүй”

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Тээвэрчдийн гудамж, Өөрийн байр,

2-р давхар, 207 тоот

Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Д.Пүрэвдагва,

Холбогдох утас: 700-700-25

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.