Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2019-11-28 03:01:12

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТАД НИЙТ АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын төв, хэлтэс, алба болон Улаанбаатар хотын төвүүдийн нийт ажилтан албан хаагчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж, аюулгүй ажиллах арга барил, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийн талаарх мэдлэг мэдээлэл авч, осол эндэгдэлгүй, эрүүл ажиллах соёл, зан үйлд суралцлаа.

Тус сургалтаар хөдөлмөрийн аюулгү байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мэргэжлийн судлаач, багш нар мэдээлэл өгч, харилцан санал солилцсон юм.

Мөн галын аюулгүй ажиллагаа, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, онцгой үед аврах арга хэмжээ, гамшгаас урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх зэрэг нэн шаардлагатай мэдлэг мэдээлэл олгосон үр дүнтэй сургалт ийнхүү зохион байгуулагдаж, нийт ажилтан албан хаагчид идэвхитэй хамрагдлаа.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.