Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2020-03-31 04:20:16

Мэдээ

Дэлхийн олон оронд шинэ төрлийн коронавирус /COVID-19/ халдварт өвчин тархаж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш 2 сар гаруй хугацаанд Засгийн газар болон Улсын Онцгой Комиссын хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэн Монгол Улс иргэдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Улсын Онцгой комиссын хуралдаанаас гадаад улсад суугаа Монгол Улсын иргэдийг зөвхөн агаарын тээврээр Буянт ухаа боомт, төмөр зам, авто замын тээврээр Дорноговь аймгийн Замын-Үүд боомт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтуудаар нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу тус үйлдвэрийн газар нь “Атибус” ХХК, “Автобус тав” ХХК, “Зэлтэрийн зам” ХХК, “Тахилт транс” ХХК, “Хараацайн жигүүр” ХХК “Эрдэм транс” ХХК, “Чингүн хурд транс” ХХК-иудтай хамтран Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан “Халдваргүйжүүлэлт хийх түр заавар”-ын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн тээврийн хэрэгсэл, иж бүрэн хамгаалалтын хувцсаар жолоочийг ханган эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэдийг тусгаарлах байруудад тээвэрлэх ажлыг зохион байгуулсан.

Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэний эрх, үүргээ ухамсарлан эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэдийг аюулгүй тээвэрлэсэн аж ахуйн нэгж байгууллагын хамт олон, жолооч нартаа болон тэдний ар гэрийнхэнд нь баярласнаа илэрхийлье.

“ДЭЛХИЙН ХҮР БҮР ЭРҮҮЛ БАЙГ”

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.