Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2020-04-06 08:17:00

ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 16.2-т Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн тунхагласан байдаг бол үндсэн хуулийн энэхүү заалтыг хангах үйл ажиллагааны нэг нь тохирлын үнэлгээний ажил үйлчилгээ юм.

Монгол улсын хэмжээнд 80 гаруй аж ахуйн нэгж, байгууллага нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа бол 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж автотээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ эрхэлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн ажил үйлчилгээ баталгаатай байх нь Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон иргэн хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах явдал юм.

Автотээврийн үндэсний төв /ТӨҮГ/-өөс “Авто тээврийн салбарын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлж тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний нэг илрэл нь өөрийн бүтцэд автотээврийн салбарын ажил үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийх чиг үүрэг бүхий Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийг байгуулж, уг төв нь MNS ISO/IEC17065:2013 олон улсын стандартын дагуу итгэмжлэгдэн ажиллаж байна.

Тус төв нь 2018 оноос эхлэн тохирлын үнэлгээний үйл ажиллагааг олон улсын тохирлын үнэлгээний зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн гүйцэтгэж “АТИБУС” ХХК, “ЭРЧ ГРАНД”ХХК, “ЧИНГИС ГРУПП” ХХК, “АВТО ОЙЛ” ХХК, “МОННИС МОТОРС”ХХК, “ХАРААЦАЙН ЖИГҮҮР” ХХК, “БАВАРИ-МОТОРС” ХХК, “ТАРАНТ” ХХК, “ӨГӨӨМӨР ХҮЛЭГ” ХХК, “ББ-ОД” ХХК зэрэг компаниудад тохирлын гэрчилгээ олгосон бол нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний баталгаажуулалтын шаардлага хангасан “НЬЮ ЖУУЛЧИН ТУРС” ХХК болон “ШАР ЗАМ ИРЭЭДҮЙ” хоршоонд тус тус 2 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээг гардуулж өглөө.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.