Монгол улсад
Автотээврийн салбар үүсч
хөгжсөний
95 жилийн ойн баярын мэнд
хүргэе! Б.Гүрсоронзон

Автотээврийн Үндэсний Төв
ТӨҮГ-ын Захирал




он



ТА АШИГЛАДАГГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСУУЛААРАЙ

2020-08-28 03:46:23

 


-Ашигладаггүй тээврийн хэрэгсэл тань татварын өр үүсгэж яваа юм биш биз-

Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс бүртгэл, үйлчилгээ, дугаар олгох, техникийн өөрчлөлтийг бүртгэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, лавлагаа мэдээлэл өгөх, улсын бүртгэлээс хасах зэрэг олон төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, нийслэлийн 9 салбар, 21 аймгийн 23 салбараар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирдэг.

Ингэснээр нэг талаас тээврийн хэрэгслээ худалдсан иргэн дээр татвар, торгуулийн өр төлбөр үүсэх эрсдэлтэй байдаг. Нөгөө талаас тухайн тээврийн хэрэгсэл худалдаж авч байгаа иргэний өмч биш тул аль аль талдаа хохиролтой байдаг тул уг асуудалд хариуцлагатай хандахыг Автотээврийн үндэсний төвөөс уриаллаа. Мөн та https://www.transdep.mn/byRegister.php линкээр орж таны нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж, тээврийн хэрэгслийн лавлагаа авч, бичиг баримттайгаа ирж хасалт хийлгэх боломжтой юм.

Түүнчлэн Татварын тухай хуулиар таван жилийн турш техникийн үзлэгт хамрагдаагүй, татвараа төлөөгүй бол иргэний хүсэлтийг үндэслэн хасалт хийнэ. Мөн эзэмшигч тээврийн хэрэгслээ огт ашиглахгүй байгаа бол улсын дугаарыг хураалган бүртгэлээс хасуулах үүрэгтэй гэдгийг албаныхан онцоллоо.




[ << Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах >> ]






 
Бидний тухай

Танилцуулга
Удирдлагууд
Байгууллагын чиг vvрэг
Vндсэн зорилт
Бvтэц зохион байгуулалт
 
Мэдээ, мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Статистик мэдээ
Фото мэдээ
Видео мэдээ
 

“Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохицуулж, зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

 
  1900-1234
 
 
 
© 2020 АТҮТ ТӨҮГ.                 Нүүр хуудас      |      Салбаруудын байршил      |      Цахим шуудан     |     Холбоо барих


Хөгжүүлэлтийг Мэдээллийн Технологийн Хэлтэс.