Мэргэшсэн жолооч
Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч байх шаардлага:
Монгол улсын хэмжээнд автотээврийн хэрэгслээр ачаа болон зорчигч тээвэрлэж ажил үйлчилгээ гүйцэтгэх бол заавал мэргэшсэн жолоочийн үнэмлэх авсан байх шаардлагатай.
Автотээврийн тухай хуульд тээвэрлэлтийн ажил үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг.
Автотээврийн тухай хуульд:
3.1.15."тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч" гэж автотээврийн хэрэгслийг жолоодох ажил гүйцэтгэж өөрт ашиг, орлого олох зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн үнэмлэх авсан этгээдийг;
10 дугаар зүйлийн 10.2.2-д “Тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх”
19 дүгээр зүйлийн 1-д “Тээвэрлэлтийг гүйцэтгэхэд зохих ангиллын автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг ажиллуулна” гэж тус тус заасан.
ХУУЛИЙН ЗААЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Мэргэшсэн жолоочийн тасаг нь Боловсролын тухай хууль болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-ын дагуу Автотээврийн салбарын ажил мэргэжлийн MNS6595:2016 стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна.
Автотээврийн салбарын ажил мэргэжлийн MNS6595:2016 стандартад:
- Хүнд даацын автомашины жолооч (8332–13)
Зайлшгүй эзэмшсэн байх үндсэн мэдлэг. Мэдлэгт тулгуурласан ур чадвар:
Хүнд даацын автомашины жолооч нь ерөнхий боловсролын суурь болон бүрэн дунд боловсролтой, хүнд даацын автомашины жолооч бэлтгэх дамжаа дүүргэсэн, жолоочийн мэргэжлийн “С”, "Е" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, мэргэшсэн жолооч, 23-аас дээш насны хүн байна.
- Улс хоорондын тээврийн автомашины жолооч (8332–18)
Улс хоорондын тээврийн жолооч нь тухайн автомашиныг жолоодох ангилалтай, эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн, мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байна гэж заасан байдаг.
АЧААНЫ ТЭЭВРИЙН МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХ АВАХДАА:
- Хүнд даацын чиргүүлтэй тээврийн хэрэгсэл жолоодох С,Е ангиллын эрхийн үнэмлэхээ авсан байх.
- Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг С, Е ангиллаар журмын дагуу авсан байна. / 23-аас дээш настай/
- Экспортын тээвэрлэлт хийх тохиолдолд УЛС ХООРОНДЫН АЧАА ТЭЭВРИЙН МЭРГЭШҮҮЛЭХ АНГИЛЛЫН 4 хоногийн буюу 32 цагийн сургалтад хамрагдан шалгалт өгч эрхээ авсан байх.
Шалгалтад хамрагдахдаа дараах зүйлсийг бүрдүүлж ирнэ. Үүнд:
- Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолтын хуудас /тухайн жилийн/
- 4х6 хэмжээтэй өнгөт цээж зураг-1ш /цагаан фонтой/
- Шалгалтын болон үнэмлэхний хураамж банкинд тушаасан баримт
ЗОЧИГЧИГЧ ТЭЭВРИЙН МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХ АВАХДАА:
- Автобусны жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн дагуу “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, 3-аас дээш жил автомашины жолоочоор ажилласан байна. Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн дагуу “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, мэргэшсэн жолооч байна. Автобусны жолооч нь жил бүр эрүүл мэндийн гүнзгийрүүлсэн үзлэгт орж байна.
- Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг D ангиллаар журмын дагуу авсан байна. / 21-ээс дээш настай/
- Улс хоорондын зорчигч тээвэр, Жуулчин тээвэрлэлт хийх тохиолдолд УЛС ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН БОЛОН ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН МЭРГЭШҮҮЛЭХ АНГИЛЛЫН 4 хоногийн буюу 32 цагийн сургалтад хамрагдан шалгалт өгч эрхээ авсан байх.
Шалгалтад хамрагдахдаа дараах зүйлсийг бүрдүүлж ирнэ. Үүнд:
- Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолтын хуудас /тухайн жилийн/
- 4х6 хэмжээтэй өнгөт цээж зураг-1ш /цагаан фонтой/
- Шалгалтын болон үнэмлэхний хураамж банкинд тушаасан баримт
МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ШАЛГАЛТ АВАХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Мэргэшсэн жолоочийн шалгалтыг онолын болон жолоодлогын буюу ур чадварын гэсэн 2 хэлбэрээр авна.
Онолын шалгалтыг:
- 2008 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс хойш тухайн ангиллын жолооч болсон бол онолын шалгалтыг “Хууль тогтоомж-тээвэрлэлтийн арга зүй” болон “ Техникийн мэдлэг-засвар үйлчилгээ” хичээлийн сургалтын хүрээнд боловсруулсан шалгалтын материал бүхий 40 асуулттай тестээр 45 минутанд багтааж авна.
- 2008 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс өмнө тухайн ангилалын жолооч болсон, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хугацааг сунгуулах бол,өмнө нь мэргэшсэн жолооч болсон этгээд мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан бол зөвхөн онолын шалгалтыг 20 асуулттай тестээр 25 минутанд багтааж авна.
- Ур чадварын шалгалтыг: font-weight:bold;
Онолын шалгалтандаа тэнцсэний дараа заавал ур чадварын шалгалт өгнө.
Ур чадварын шалгалтыг тусгай бэлдсэн талбайд тусгай сургалтын тээврийн хэрэгсэл дээр шалгалт өгнө.
МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХГҮЙГЭЭР ТЭЭВЭРЛЭЛТЭД ОРОЛЦСОН ТОХИОЛДОЛД:
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх заалт Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.