2026.01.16

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ-т ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан

2025 оны 3 дугаар улирлын байдлаар үйлдвэрийн газрын хэмжээнд нийт 909 гомдол, санал, хүсэлт бүртгэгдсэн байна. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2025 оны 3 дугаар улирлын байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээнд үнэлгээ хийхэд нийт 81 өргөдөл, гомдол ирүүлснээс:

  • “Бүрэн хэрэгжсэн” – 61
  • “Хугацаа тооцох болоогүй” – 6
  • “Хугацаа хэтэрсэн” – 2
  • “Бусад байгууллагат хамааралтай” – 12

Үнэлгээний дунджаар 88,4%-ийн гүйцэтгэлтэй байна.

Үүнээс:

  1. “Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д тус үйлдвэрийн газарт нийт 403 гомдол, санал, хүсэлт ирсэнийг хуулийн хугацаанд шийдвэрлэн Зам тээврийн яаманд хүргүүлэн ажилласан. Нийт ирсэн өргөдөл, гомдлын  89,3%  буюу 360 нь гомдол, 10,7% буюу 43 нь бусад байгууллагатай хамааралтай байна.
  2. “Гомдол, санал хүлээн авах тусгай 7007-1234 дугаар”-т нийт 248 гомдол ирснийг холбогдох нэгж рүү хуваарилан иргэдийг гомдолгүй болгон ажилласан. Нийт гомдлын  22,1%  буюу 55 нь орон нутгийн салбар төвд, 78,9% буюу 193 нь УБ дахь салбар нэгжид бүртгэгдсэн байна.
  3. “Бичиг хэрэг”-т албан бичгээр ирсэн иргэдийн болон ажилтан, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдол нийт 258 ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэн ажилласан.

Мэдээлэл авах:

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ

Хяналт, шинжилгээ, дотоод аудитын алба

Утас:7007-1234

📸 Зураг