Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2020-08-20 01:31:45

Хөдөлгөөний удирдлага, хяналтын төв

                                                                                        -Хөдөлгөөний удирдлага, хяналтын төв-

      “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ нь Монгол Улсын хэмжээнд автотээврийн хөдөлгөөнийг хянах орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан “Хөдөлгөөний удирдлага, хяналтын төв”-г байгуулан улс, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдийг 24 цагийн турш хянан зохицуулж, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажилласнаар зорчигч, ард иргэдийг аюул осолгүй, амар тайван зорчих бололцоог бүрдүүлэн ажиллаж байна.

      Зорчигч тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн ар гэрийнхэн нь тухайн тээврийн хэрэгслийн байршил, зорьсон газартаа хэзээ очих талаарх мэдээллийг “Хөдөлгөөний удирдлага, хяналтын төв”-ийн 70070012 дугаарын утаснаас 24 цагийн турш мэдээлэл авах боломжтой.

         Тус төв нь тээврийн хэрэгсэлд суурилуулсан байршил тогтоох төхөөрөмжөөс үүрэн холбооны сүлжээгээр тухайн тээврийн хэрэгслийн байршил, чиглэл, хурдны мэдээлэлийг бодит цагийн горимд хүлээн авч, интернэтэд холбогдсон компьютер болон ухаалаг гар утсаар тээврийн хэрэгслүүдийг шууд хянах боломжтой юм. Түүнчлэн аймгуудын “Автотээврийн төв”-үүд болон тээвэрлэгч аж, ахуйн нэгж тус бүрд өөрсдийн тээврийн хэрэгслийг хянах бололцоог олгож тээврийн хэрэгслийн хяналтын програмд нэвтрэх эрх олгосон

Улс, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдэд 24 цагийн хяналт тавьж ажилласнаар:

  • Тээврийн хэрэгслүүдийн хурд хэтрүүлэлт буурах;
  • Зам, тээврийн осол буурах;
  • Цагийн хуваарь, маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох;
  • Зогсоолын бус газар шаардлагагүй тохиолдолд зогсохгүй байх;
  • Цаг агаар, байгалийн давагдашгүй хүчин зүйл, техникийн гэмтэл зэргээс шалгаалан тээврийн хэрэгсэл саатсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах;
  • Гэх мэт сайн үр дүнд хүрээд байна.

 

       

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.