Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2020-08-20 01:31:45

Авто үйлчилгээ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох үйл ажиллагааг аймаг, орон нутагт зохион байгуулах” гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулж байна.

ЗОРИЛГО

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй авто үйлчилгээний байгууллагуудыг нэгдсэн нэг системд оруулж, стандартад нийцсэн, баталгаат бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд оршино.

Бид цаашид:

  • авто үйлчилгээний байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд чанарын баталгаат тогтолцоог бий болгох;
  • авто үйлчилгээний байгууллагын мэргэжилтэй ажилтны чадавхийг нэмэгдүүлэх,
  • авто үйлчилгээний байгууллагыг ангилах;
  • чанарын баталгаат сэлбэг хэрэгслийг иргэдэд хүргэх нөхцлийг бүрдүүлэх;
  • тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэн гарсан хог хаягдлыг байгальд ээлтэй байдлаар дахин боловсруулах;

зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

АНГИЛАЛ ТОГТООХ АЧ ХОЛБОГДОЛ

Үйлчлүүлэгчдэд

  • Иргэд үйлчлүүлэгчийн эрхийг зөрчигдөхөөс хамгаалах, чанартай, баталгаатай үйлчилгээг авах боломж бүрдэнэ.
  • Тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас шлтгаалан гарах зам тээврийн осол буурч хүний амь нас, эд материалд үзүүлэх хохирол буурна.
  • Нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн түүхийг харах боломжтой болно.

Нийгэмд

  • Холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулснаар тээврийн хэрэгслийн аюулгүй байдал сайжрана.
  • Зориулалтын бус байр талбайд, мэргэжлийн бус хүмүүс үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор нийгэмд учирч буй хор нөлөөлөл багасна.

Авто үйлчилгээг үзүүлж буй байгууллага, иргэдэд

  • Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллагуудын нэр хүнд дээшлэж, ажлын ачаалал, ашиг орлого нэмэгдэх болно.
  • Авто үйлчилгээний салбарт ажиллаж буй ажилчдын мэргэжлийн ур чадвар, ажлын байрны орчин сайжрах болно.
  • Найдвартай, эрсдэлгүй ажлын байраар хангагдах болно.
  • Нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн түүхийг харж болох бөгөөд тухайн тээьрийн хэрэгслийг оношлох, засвар үйлчилгээг хийхэд хялбар болно.
  • Зориулалтын бус байр талбайд мэргэжлийн бус хүмүүс үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор ангилалд хамрагдсан байгууллагаар үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо өсч ашиг орлого нэмэгдэнэ.

Эрх олгож буй байгууллагад

  • Авто үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд болон иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар байгууллагад хуримтлах орлогыг нэмэгдүүлнэ.
  • Нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн түүхийг харах мэдээллийн санг бүрдүүлснээр доорх боломжууд бүрдэх болно.
  • Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй тайлан буюу мэдээллийн баазтай болно.
  • Нэмэлтээр орлого олох боломжтой болно.
  • Үйлчлүүлэгч болон хамтран ажилладаг ААН байгууллагуудтай цаашид нягт хамтран ажиллах уялдаа холбоо бүрдэнэ.

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.