Төсөл хөтөлбөр
Монгол Улсын Засгийн газрын 2018 онд баталсан Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлогод тусгагдсан “Тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангасан, өрсөлдөх чадвар бүхий аюулгүй, ая тухтай зорчигч тээврийн үйлчилгээг хөгжүүлэх” зорилтын хүрээнд Говь-Алтай аймгийн төвд Монгол Улсын MNS 6300:2011 стандартын шаардлага хангасан зорчигч тээврийн автобуудлын барилгын шавыг 2020.05.27-ны өдөр тавьсан.
Говь-Алтай аймагт баригдах энэхүү барилга байгууламж өдөрт 500 иргэнд үйлчлэх хүчин чадалтай ба эмчийн өрөө, эмнэлгийн анхан шатны тусламжийн өрөө, хүлээлгийн өрөө, эх хүүхдийн амрах өрөө, ачаа тээш хадгалах өрөөтэйгөөр нийт 648 м2 бүхий 3-р зэрэглэлийн дагуу барьж байгуулахаар төлөвлөгдсөн. Мөн өдөрт 1 шугамаар 40 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай техникийн хяналтын үзлэгийн төвийн хамт ашиглалтад орох юм.