Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл
Жуулчин тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримт
- Автотээврийн Үндэсний төвд албан бичгээр хүсэлт гаргана.
- Автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах хүсэлтийг албан бичгээр өгөх
- Албан бичигт доорх бичиг баримтыг хавсаргасан байна. Үүнд:
- 2022 оны гэрээ дүгнүүлсэн байх /шинээр гэрээ байгуулахад хамаарахгүй/;
- Байгууллагын тухай танилцуулга;
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрчилгээнд жуулчин тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх талаар бүртгэл хийлгэсэн байх;
- “Дотоод хяналт шалгалт хэрэгжүүлэх журам”, 2020 оны дотоод хяналт хэрэгжүүлэх төлөвлөгөө /төлөвлөгөө нь товчхон байх/
- Дулаан граж, авто машины ил зогсоол, засвар үйлчилгээний байр, /өмчлөлийн бол улсын бүртгэлийн гэрчилгээний, түрээсийн бол тухайн байгууллагатай хийсэн гэрээний хуулбар, Засварын газартай хийсэн гэрээ, Дулаан граж, эсвэл ил зогсоолын газартай гэрээ хийсэн байх/
- Тээвэр хариуцсан ажилтан /засварын инженер, шалгах механик, тээвэр зохицуулагч, авто тээврийн мэргэжилтэй байх, ажлын байрны тодорхойлолт, дипломын хуулбар. Мөн тухайн компаний жолооч нарын дунд автотээврийн механик мэргэжилтэй хүн байвал Дотоод хяналтаа хариуцуулж болно. Үүнийг жолоочтойгоо байгуулах гэрээндээ тусгах эсвэл нэг болон хэд хэдэн компаниуд нэгдэн дундаа нэг мэргэжлийн хүнтэй гэрээ байгуулж ажиллах /2-3 сарын турш/
- Аялалын хөтөлбөр
- Даатгалын компанитай байгуулсан гэрээний хуулбар /Жуулчдад аюулгүй тээвэрлэхээр үйлчлүүлэх үүднээс зорчин явагчийн гэнэнтийн ослын даатгал буюу амь даатгалд хамруулах талаар гэрээ байгуулах/
- Байгууллагын билэгдлийг харуулсан эмблем
- Байгууллагын инженер техникийн ажилтан, жолооч, тээврийн хэрэгслийн жагсаалтыг маягтын дагуу гаргах; Жолооч нэг бүртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар;
- Байгууллагын жолоочийн шугам замын даалгаврын хуудас /замын хуудас/-ны хуулбар;
- Шугам замын осол, саатал гарсан үед түргэн тусламж үзүүлэх, арга хэмжээний талаар хийх ажлын танилцуулга /Жич: схем байж болно. Шугам замын осол, саатал гарсан үед тээврийг хэрхэн зохион байгуулах талаар: Дуудлага авсан байгууллагын ИТА /инженер техникийн ажилтан/ цаашид тээвэрлэлтийг хэрхэн хэвийн явуулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг бичнэ.
- Тээвэрлэгч жолооч, тээврийн хэрэгсэл бүрт гаргасан автотээврийн улсын байцаагчийн гаргасан тодорхойлолт, дүгнэлт
- Том оврын тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурьлуулах. Хөдөлгөөний удирдлагын хэлтэстэй холбогдох /70070012/
Жуулчны үйлчилгээ эрхлэгч байгууллага, жолооч, зогсоол, тээврийн хэрэгслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах маягт
[хуудас тоо: 4 ] [27,7kb]
АТХУБ дүгнэлт (жолооч, тээврийн хэрэгсэл)
Жич: Дээрх материалыг бүрдүүлэн ирэхдээ байгууллагын албан бланкнд "Ашиг сонирхлын зөрчилгүй" гэдгийг тодорхойлсон тодорхойлолт гарган ирэх, Үйлдвэрлэгч гэдэг заалтанд аль үйлдвэрт үйлдвэрлэсэн үйлдвэрийн нэр /Аэро, ПАЗ, Киа, Hyundai, УАЗ, Ниссан гэх мэт/Суудлын тоо гэдэг заалтанд тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх болон гаалийн мэдүүлэгээр заасан тоог бичнэ.
Улсын дугаарыг 0076 УНБ – гэж бичих
Жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийн үнэлгээний маягт
[хуудас тоо: 1 ] [16 .8 kb]
Жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагууд тус гэрээний 3.28-д зааснаар доорх маягтын дагуу сар бүрийн 05-ны дотор тайланг ирүүлнэ үү.
Жуулчин тээврийн статистик мэдээний маягт
[хуудас тоо: 1 ] [15 .3 kb]
Цахим хаягаар явуулах: zorchigch@teever.gov.mn
Жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд:
2022 оны “Жуулчин тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн биелэлтийг 80%-аас дээш үнэлгээтэй дүгнүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагууд 2023 оны гэрээг байгуулахдаа дараах материалыг бүрдүүлж албан хүсэлтийн хамт ирүүлнэ. Үүнд:
- Байгууллагын “Дотоод хяналт шалгалтын журам” /хэрэв шинэчлэгдсэн бол/ болон 2023 онд хэрэгжүүлэх “Дотоод хяналт шалгалтын төлөвлөгөө”;
- Жолоочтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ
- Тээврийн хэрэгсэл бүрт Автотээврийн Хяналтын Улсын Байцаагчийн дүгнэлт гаргуулах
- Улаанбаатар хотын жуулчин тээврийн хэрэгслийг АТХУБ-тай 70070015 утсаар холбогдож шалгуулна.
- Орон нутгийн жуулчин тээврийн хэрэгслийг орон нутгийн аймаг, сумдын Автотээврийн Хяналтын Улсын Байцаагчаар шалгуулна.
- Том оврын тээврийн хэрэгслүүдэд GPS суурилуулсан байх бөгөөд Хяналтын нэгдсэн системд холбогдсон байх; /тус асуудлаар 70070012 утсаар Г.Мэндбаяр мэргэжилтэнтэй холбогдон тодруулах/