он
 
   

Vнэ, тариф  |  Салбаруудын байршил  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл ...

2020-04-07 08:13:26
 

Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал, бичиг баримт

1. Монгол Улсын Засгийн газрын байгуулсан 2 талт хэлэлцээр болон Зам, тээврийн сайдын баталсан маршрутын дагуу тээвэрлэлт гүйцэтгэнэ.
2. Уурхай эзэмшигч аж ахуй нэгж байгууллага нь өөрсдийн тээвэрлэгчийн талаарх албан бичгийг Автотээврийн үндэсний төвд ирүүлнэ.

Албан бичигт доорх бичиг баримтыг хавсаргасан байна. Үүнд:

2.1. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
2.2. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны танилцуулга;
2.3. Удирдах болон инженер, техникийн ажилтны анкет, мэргэжлийн дипломын хуулбар;
2.4. Тээвэрлэлтийн маршрут, чиглэлийг тодорхойлсон зураг, түүнийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрийн хуулбар;
2.5. Ачаа илгээгч, эсхүл хүлээн авагчтай байгуулсан тээвэрлэлтийн гэрээ;
2.6. MNS 4598:2011. Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлагыг хангасан байх;
2.7. MNS 6278:2011. Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлагыг хангасан байх;
2.8. Тээврийн хэрэгсэл бүр дээр Автотээврийн Хяналтын Улсын Байцаагчийн шалгах хуудас гаргуулсан байх;
2.9. Тээвэрлэлт гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;
2.10. Жолоочийн болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хуулбар;
2.11.Татвар төлөгч /НДШ, ЭМД..гэх мэт/ эсхийг тодорхойлсон баримт бичгийн хуулбар;
2.12. Автотээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах зориулалтын засвар, үйлчилгээний байгууламж, тээвэрлэлтийг гүйцэтгэх жолооч, бусад ажилчдыг байршуулах зориулалт бүхий өөрийн, эсхүл түрээсийн байртай эсэх талаарх танилцуулга /холбогдох баримтын хамт/;
2.13. Авто зам ашиглах гэрээ эсхүл батлагдсан маршрутын дагуу шороон замаар тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд тээвэрлэлтээс хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг баталгаажуулсан баримт;
2.14. Шаардлагатай бол тээвэрлэлт гүйцэтгэхэд гадаадаас авах ажиллах хүчний тоо, эрх бүхий байгууллагаас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.15 Тээврийн хэрэгсэл бүр дээр байршил тогтоох төхөөрөмж суурилуулж, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн системд холбогдсон байх

Жич:

1. Холбогдох бичиг баримтын хуулбарыг нотариатаар баталгаажуулан, товъёолон дэс дарааллын дагуу үдэж хавтаслан хүргүүлэх.
2. Жагсаалтанд тусгагдаагүй материалыг оруулахгүй бөгөөд нэмэлт материал шаардлагатай тохиолдолд бүрдүүлж өгөх.

Ачааны дагалдах бичиг татах , Хот хоорондын болон Хотын доторх ачаа тээврийн замын хуудас татах

 Олон улсын автотээвэрлэлтийн эмхэтгэл, гарын авлага  /татах/






 Улс хоорондын зөвшөөрөл олголт хийж буй байгууллага

Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь 2012 оноос эхлэн ОХУ, Латви, Киргиз, Белорус, Казахстан, Турк зэрэг улсын зорчигч болон ачааны байнгын бус тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичгийг төв холбоо, Баян-Өлгий аймгийн Цагаан-нуур боомт, Хөвсгөл аймгийн Ханх боомт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Увс аймгийн Хандгайт болон Тэс боомтууд, Дорнод аймгийн Ульхан болон Эрээнцав боомтууд, Завхан аймгийн Арцсуурь боомтуудаар олгож тээвэрлэлтийг зохицуулах, хяналт тавих үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

No. Байгууллагын нэр Хаяг Цахим хуудас Утас И-мэйл
1. Монголын Авто Тээвэрчдийн Нэгдсэн Холбоо Чингэлтэй дүүрэг 6-р хороо, Их тойруу 68/1 байр (LOGOS төв)-ны 401 тоот. http://www.nartam.org 70118638 info@nartam.org


 ГУРВАН УЛСЫН ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ
ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

1. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр батлагдсан маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, хувь хүний албан хүсэлт;
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
3. Тээвэрлэлт хийх маршрут, чиглэлийг тодорхойлсон зураг /АН3, АН4/;
4. Ачаа илгээгч, эсхүл хүлээн авагчтай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний хуулбар;
5. Евро 4 стандарт болон түүнээс дээш ангиллын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгүүлэх, тээврийн хэрэгсэл бүр дээр автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах;
6. Тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, фото зураг /4 талаас, англи хэл дээр орчуулсан байх/;
7. Жолоочийн болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар /англи хэл дээр орчуулсан байх/;
8. Иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбар /жолоочийн/


[ << Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах >> ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn








Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх

2020 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.