Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2020-09-16 09:07:17

АХЛАХ МЭРГЭЖИЛТНҮҮД "БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ТҮҮНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ" СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

Автотээврийн үндэсний төвөөс нийт ажилтнуудаа чадавхижуулах, сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад Санхүү, эдийн засгийн хэлтсээс санаачлан нийт ахлах мэргэжилтнүүддээ "БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ТҮҮНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ" сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Эдийн засгийн ухааны доктор профессор Х.Эрдэнэчулуун удирдан явуулж, байгууллагын соёл, байгууллагын удирдлага, гүйцэтгэх үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тус лекцэнд байгууллага нь нэгдсэн зорилго, бусдаас ялгагдах соёлтой байхаас гадна ажилбар буюу орц, гарц, санхүү нягтлан бодох бүртгэл буюу санхүүгийн үйл ажиллагааны шинжилгээ, хүний нөөц, маркетинг, байгууллагын соёл, онцлог дүр төрхийн цогц байх ёстой гэдгийг онцлон хэллээ.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.