Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2021-06-21 07:38:37

ТЕНДЕРИЙН УРИЛГА /2021.06.16/

Тендер шалгаруулалтын нэр: “Компьютер, техник хэрэгсэл” худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: “АТҮТ/202101003”

                                   

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Компьютер, техник хэрэгсэл”–ийн ханган нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь [50,000] төгрөгөөр, www.tender.gov.mn цахим хуудаснаас худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь тухайн төсөвт өртгийн үнийн дүнгийн 60%-аас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна. /Банкны бичгээр баталгаажсан байна./
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019-2020 оны жилийн эцсийн санхүүгийн баталгаажсан тайлан ирүүлнэ.

Тендерийн хамт санал болгож байгаа үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

  • 4,500,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг [2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 10 цаг 00 минут]–аас www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2021 оны 07 дугаар сарын 19]-ны өдрийн, [10 цаг 30 минут] нээнэ.

 

  • Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Тийм”
  • Дотоодын давуу эрх тооцох эсэх. “Үгүй”

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ

Улаанбаатар хот, СБД, 2-р хороо, ЗТХЯ-ны урд талд

Өөрийн байр, 2 давхар, 201 тоот,  утас 70127042

ЗСХНХ-ийн мэргэжилтэн Ж.Дэвшил

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.