Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2022-10-04 07:17:11

Автотээврийн үндэсний төв 5 төрөлт тэмцээнээ зохион байгууллаа.

Цар тахлын улмаас 2 жил завсарласны дараа Үйлдвэрийн газрын УБ хотын ажилтан, албан хаагч нарын дундах спортын 5 төрөлт тэмцээн 4 өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө.
Спорт бол эв нэгдлийн бэлэг тэмдэг билээ
Салбар нэгжээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож нийт 129 багц медалийн төлөө авхаалж самбаа ур чадвараа дайчлан үнэн шударгаар маргаангүй өрсөлдсөн баг тамирчиддаа маш их баярлалаа 

Төрөл тус бүрээр байр эзэлсэн байдлыг танилцуулбал 
1. Шагайн харваа
- ЗСХНХ-ХШДАА
- Баянгол ТХҮТ
- СХЧУТ

2. Шатар
-  СХЗТТ (эр)  СХЗТТ (эм)
-  ТХБХ  ХУХ
-  СХТХҮТ Тээврийн хэлтэс

3. Дартс
- ХУХ
- БЗЗТТ
- СХЧУТ

4. Волейбол
-  Тээврийн хэлтэс (эр)  ТХБХ (эм)
-  СХТХҮТ  СХЗТТ
-  ЗСХНХ-ХШДАА Тээврийн хэлтэс

5. Сагс
-  ЗСХНХ-ХШДАА (эр)  СХЗТТ (эм)
-  МТХ-СЭЗХ  ХУХ
-  ХУХ БЗЗТТ
гэсэн амжилттайгаар дууслаа.

Шилдэг тоглогчоор шалгарсан

- Сагсан бөмбөг Д.Баатарсүрэн (ЗСХНХ-ХШДАА), А.Нандин-Эрдэнэ (СХЗТТ)
- Волейбол Г.Номин (Тээврийн хэлтэс), Г.Сэлэнгэ (ТХБХ)
- Дартс И.Базардаргиа (ХУХ) нартаа халуун баяр хүргэе

Багийн нийлбэр дүнгээр ЗСХНХ-ХШДАА болон Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн багууд 17, 17 оноогоор тэнцэж, тэмцээний удирдамжийн дагуу медалийн чанарыг харгалзан үзсэнээр СХЗТТөвийн баг АВАРГА БАГ-аар шалгарч шилжин явах цомын эзэд болов...

Баг тамирчиддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье 

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.