он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Тээвэр зохицуулалт болон Мэргэшсэн жолооч

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтэс нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 4.1.4, 4.1.7-д заагдсаны дагуу “Улс хооронд, хот хооронд, орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, нийтийн тээвэр, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулах, зохион байгуулах, Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн  жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох үндсэн чиглэлийн хүрээнд ажиллаж байна.

Үндсэн зорилго

Улс хооронд, хот хооронд, орон нутгийн нийтийн зорчигч, ачаа тээвэр, шуудан, жуулчин болон мэргэшсэн жолоочийг шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагааг Монгол Улсын Автотээврийн тухай хууль болон Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлд нийцүүлэн олон улсын жишигт хүргэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл

      Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн зохицуулалтын хэлтэс нь үндсэн чиг үүргийн хүрээнд  дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг. Үүнд:

  1. Тээвэр зохион байгуулалт
  • Улс хоорондын тээвэрлэлт
  • Хот хоорондын тээвэрлэлт
  • Орон нутгийн тээвэрлэлт
  • Хот хоорондын ачаа тээвэрлэлт
  1. Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох
  2. Тээвэрлэлтийн мэдээ тайлан

Автотээврийн үндэсний төв улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг эрхэлж байгаа ба 2015 он гарснаар 52 аж ахуйн нэгж, байгууллага улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 930 тээврийн хэрэгслээр, улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээг 101 аж ахуйн нэгж, байгууллага 4443 тээврийн хэрэгслээр гүйцэтгэж байна.

2.1 Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ

 Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 50 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан 80 чиглэлд 963 тээврийн хэрэгсэл, 1215 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. 2017 оны 11-р сарын 01-ний байдлаар 2,056.2 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 9.6%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсын болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийн дагуу Дорнод аймгийн төв Хэрлэн сумаас Хавирга-Ар хашаат боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэлх зорчигчдын тогтмол тээвэрлэлтийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс,  Монгол Улс болон Бүгд найрамдах Казахстан Улс хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумаас БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлтийг 2017 оны 03 дугаар сарын  29-ний өдрөөс тус тус эхлүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дугаар тушаалаар  Хот хоорондын нийтийн тээврийн 85 чиглэлийн зураглалыг баталсан. Уг тушаалын дагуу хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл бүрд хувийн хэрэг нээх, аяллын дугаар олгох зорилгоор 3 баг давхардсан тоогоор 70 хоногийн туршид чиглэлүүдийн дагуу үзлэг хийж, чиглэлийн хувийн хэрэг хөтлөх ажлыг эхлүүлэхээр хуваарийн дагуу ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр,  Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 111 дүгээр тушаалын хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд таатай, сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэх зорилгоор “АТҮТ” ТӨҮГ-ын захирлын 2017 оны А/166 дугаартушаалаар “Тасалбар түгээх цахим машин”-ийг турших ажлын хэсгийг байгуулж, туршилтын ажлыг амжилттай хэрэгжүүлсэн цаашид Нийслэл хотын хүн амын ачаалал төвлөрөл ихтэй 22 байршилд байрлуулахаар төлөвлөн ажиллаж байна.

2.2 Хот хоорондын ачаа, зорчигчийн тээш, илгээмжийн үйлчилгээ

Хот хоорондын зорчигчдын тээшийг тээвэрлэх болон илгээмжийн ачаа тээврийн үйлчилгээг зохион байгуулах зорилгоор “Монгол шуудан” ХК-тай хамтран Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн байранд зорчигчийн тээш хадгалах, хүлээлгэн өгөх, илгээмжийн ачааг хүлээн авах, хадгалах, тээвэрлэх, хүлээлгэн өгөх үйлчилгээг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эхлүүлсэн.

2.3 Улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ

Улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийг 3 улсын 10 чиглэлд 13 аж ахуйн нэгж байгууллагын 91 тээврийн хэрэгсэл, 112 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж байна. 2017 оны 11 сарын 01-ний  байдлаар 160,8 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 9,2%-иар өссөн үзүүлэлттэй байна.

2.4 Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ

Тус үйлдвэрийн газартай улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн 10 чиглэлд нийт 215 аж ахуй нэгжийн 10870 тээврийн хэрэгсэл гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Улс хооронд 2017 оны 11 сарын 01-ний байдлаар 27.5 сая.тн ачаа тээвэрлэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 28.3%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Улс хоорондын ачаа тээвэрт зонхилох ачаа нь уул уурхай, ашигт малтмалын тээвэрлэлт бөгөөд тухайн тээвэрлэлт нь Монгол Улсын Дорнод аймгийн Баянхошуу боомтоор тоног төхөөрөмж, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор газрын тос, нүүрс, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор бүх төрлийн барилгын материал, тоног төхөөрөмж, уул уурхай ашигт малтмалын тээвэрлэлт, Ханги боомтоор нүүрс, төмрийн хүдэр, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудаар нүүрс, зэсийн баяжмал, тоног төхөөрөмж,  Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор төмрийн хүдэр, Ховд аймгийн Булган сумын Ярантын  боомтоор нүүрс  тээвэрлэлт хийгдэж байна.

Экспортын голлох бүтээгдэхүүнүүд 2017 оны 11-р сарын 01-ний байдлаар нүүрс 25.4 сая.тн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 39%-иар, төмрийн хүдэр 639.7  мян.тн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 98%-иар тус тус өссөн бол зэсийн баяжмал 504.9 мян.тн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 28.8%-иар, газрын тос 749.3 мян.тн тээвэрлэсэн нь өмнөх оноос 1.3%-иар нь тус тус буурсан үзүүлэлттэй байна.

2.5 Жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ

Жуулчин тээвэрлэлт гүйцэтгэх гэрээг 2017 оны 11 сарын 01-ний байдлаар 144 аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулан 1225 тээврийн хэрэгсэлд Жуулчин наалт /TOURIST/ таних тэмдэг олгон ажиллаж байна.

2.6 Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох үйлчилгээ

Улсын хэмжээнд 2017 оны 11 дүгээрсарын 01-ний байдлаар 49079 мэргэшсэн жолооч бүртгэлтэй байна. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний байдлаар мэргэшсэн жолоочийн шалгалтад давхардсан тоогоор нийт  19186 жолооч хамрагдаж 14697 жолооч шалгалтад тэнцсэн.

Үнэмлэх хэвлэгдсэн байдлаар нийт 10031 жолоочийн мэргэшсэн үнэмлэхийг хэвлэж олгосон. Мөн 5562 жолооч улс хоорондын ачаа тээвэр, хот хоорондын зорчигч тээвэр, аюултай болон урт хүнд ачаа тээвэр, жуулчин тээврийн мэргэшүүлэх сургалтад сууж мэргэжил  дээшлүүлсэн байна.

 


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


6752






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.