он
 
   

Vнэ, тариф  |  Хязгаарлалттай ТХ шалгах  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Жуулчин тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Техникийн хяналтын үзлэгийн инженер, техникийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлж байна

 

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас  техникийн хяналтын үзлэгийн инженер, техникийн ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн Хурлын зааланд зохион байгууллаа.

Сургалтад 21 аймгийн 23 салбар, Улаанбаатар хотын 3 салбарын нийт 76 инженер, техникийн ажилтнууд хамрагдсан бөгөөд одоогийн ашиглагдаж буй тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем, программ хангамж шинэчлэгдэж буй талаар болон шинэчлэгдсэн программын давуу тал онцлог, олон улсын жишигт хэрхэн нийцүүлэх тухай мэдээлэл олгох нь  чухал үр дүнтэй болохыг онцолж байлаа.

Тус сургалтаар MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартын нэмэлт өөрчлөлтийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, инженерүүдийн ур чадвар, багаж тоног төхөөрөмжид тулгуурлан хэмжилт хийх, одоогийн ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл бүртгэлийн систем, программ хангамж шинэчлэх талаар үндсэн сургалтуудыг заасан юм.


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn


117889






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2018 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.